Ком-д байсан бүсгүйг жирэмслүүлсэн хэрэгт сувилагч эрэгтэйг буруутгалаа

 

Аризона мужийн Фоеникс хотын эрүүл мэндийн газарт ком-д байсан эмэгтэй өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэнэт амаржиж эмнэлгийн ажилтнууд, гэр бүлийнхэн төдийгүй бусад иргэдийг цочирдуулаад байсан юм.

36 настай Натан Сутерланд нь “Hacienda” эмнэлэгт ажилладаг ба ком-д байгаа эмэгтэйг асардаг байжээ. Түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болон онц хэрцгийгээр бусдад халдсан гэж буруутгаж байна.

 

lTjXe 1548273947 128135 blog Hacienda%20nursing%20home%20cnn

 

Эмэгтэйг төрсний дараа цагдаа нар эмнэлгийн бүх ажилтнуудын ДНК-г шалгаж эхэлсэн. . Сэжигтэн Марикопагийн шоронд хоригдож, энэ сарын 30-ны өдөр шүүх хурал нь товлогдсон.

29 настай эмэгтэй 2002 оноос хойш ком-д орсон байгаа юм. Өөрийгөө илэрхийлэх, эсэргүүцэх, ойлголцох чадамжгүй гэж үзэж байна. Сэжигтэн 2011 оноос хойш тус эмнэлэгт ажиллаж өөр хүмүүсийг хүчирхийлсэн эсэхийг цагдаа нар шалгаж байна.

. Эмэгтэйн эцэг эх охиноо ком-д ороогүй, зөвхөн оюун ухааны чадамжаа алдсан гэж үздэг байна. Дуу хөгжим сонсох, ном уншихдаа тааламжтай байгаагаа илэрхийлдэг, мэдрэмж нь хэвээрээ байгаа гэжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.