СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Италийн Флоренс хотын гудамжинд хоолловол торгоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Итали улс гудамжны хоолоороо алдартай. Гэхдээ хэрэв та алдарт . Хотын захиргаа түүхэн дурсгалт газруудын ойролцоо, зам дагуу, дэлгүүр худалдааны төвүүдийн үүдэнд хооллохыг хориглосон хуулийг есдүгээр сарын 4-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна. Эртний түүхэн дурсгалт байшин барилгууд, урлагийн гайхамшгийг харуулсан Флоренс хотод жил бүр 10 сая гаруй жуулчин ирдэг. Хотын хамгийн алдартай дөрвөн гудамжинд үд дундаас гурван цаг хүртэл, оройн зургаан цагаас арван цаг хүртэл хоол идэж болохгүй юм байна. Facebook цахим сүлжээгээр хотын иргэд эрх баригчдын шийдвэрийг сайшаахгүй байгаагаа илэрхийлжээ. Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдэд хүндээр тусч, гудамжинд хооллохоор ирсэн жуулчдын сонирхолд нийцэхгүй үйлдэл боллоо гэж оршин суугчид цахим хуудсандаа постолжээ. юм.

Харин манай улсын нийслэл Улаанбаатар хотод цаг агаарын байдал, хотын төлөвлөлтөөс улбаалан гудамжны хооллолт төдийлөн түгээгүй. Бидний нэрлэж заншсанаар “Хүүхдийн зуу”-д “Гэрэлт гудамж” төсөл хэрэгжүүлснээр гудамжны хоол, чөлөөт цагаа өнгөрүүлэх нээлттэй орчинтой танилцаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй болов уу.

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.