СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ким Жон Ун, Дональд Трампын дараагийн уулзалт нээлттэй болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Өнгөрсөн зун дэлхийн нийтийн анхаарлыг татсан түүхэн үйл явдал бол яах аргагүй хагас зууны туршид дайсагнасан АНУ болон Умард Солонгос улсуудын удирдагчдын уулзалт байсан юм. . Ерөнхийлөгч Дональд Трамп удирдагч Ким Жон Унаас эерэг, дотно утгатай захидал хүлээн авсан гэж Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс хэлсэн ч захидлыг олон нийтэд дэлгэхээс татгалзсан. Мөн уулзалтын тов, байршлын талаар мэдээлэл өгөөгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт Умард Солонгос улс үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярт зориулсан цэргийн жагсаалд баллистик пуужингуудаа гаргаагүйд АНУ ихээхэн сайшаалтай хандаж байгаа юм. Талууд дахин уулзахаар болсон нь хоёр улсын хооронд хэлэлцээр үргэлжилж байгаагийн илрэл яах аргагүй мөн. Трампын зүгээс Кимийг улс орноо цөмийн зэвсэггүйжүүлсэн бүс болгох хүсэлтээ илэрхийлсээр байгаа. Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнгөрсөн хавар Ким Жон Уныг жилийн дотор цөмийн зэвсгээ бүрэн устгах санал тавьсан билээ. 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.