“Таалагдахгүй байна” гэсэн үндэслэлд гишүүд дургүйцэж эхэлжээ

 

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг өнгөрөгч долоо хоногт УИХ баталснаар УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар огцруулж болдог боллоо. Энэ хууль Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юу гэдэг нь тусдаа асуудал. . Ямартаа ч энэ хуулийг батлуулснаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын улстөрийн хослол зорилгодоо хүрэхийн тулад нэг алхам урагшилж байгаа хэрэг юм.

Одоо УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан 40 гишүүний бичгийг Л.Оюун-Эрдэнэ нар албан ёсоор өргөн барьснаар дараагийн алхмаа хийх ёстой. Өргөн баригдсаны дараа УИХ хэлэлцэж шийдвэрлэснээр УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаасаа буун, олон сар үргэлжилсэн улстөрийн гацаа арилах учиртай юм.

. Өмнө нь 40 гишүүн огцруулахаар гарын үсэг зурж санал нэгдсэн ч албан бичиг болгон албажуулах гэтэл зарим нь “Үндэслэл муутай байгаа учир харзная” гэсэн байдлаар хойш суугаад байгаа гэнэ.

. Өөр хэн, хэн гарын үсэг зурахаас цааргалаад байгаа талаар Л.Оюун-Эрдэнэ нар удахгүй мэдээлэх биз.  

УИХ-ын 39 гишүүн санал нэгдэж бичиг өргөн баригдсанаар УИХ-ын дарга суудлаасаа огцрох ёстой. ” гэж Л.Оюун-Эрдэнэ нарт зөвлөөд байгаа гэнэ.

МАНАН-г арилгана гээд МАН болон АН-ын гишүүд жагсаж байснаа сүүлдээ гэр тараах сугалаа болж хувирсныг ч зарим гишүүн шүүмжилж байгаа аж.

39 гишүүний гарын үсэг хэзээ бүрдэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хослолын зорилго биеллээ олох бол?

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.