Флоренс далайн шуурганаас урьтаж иргэдийг нүүлгэн шилжүүлнэ

 

АНУ-ын зүүн эргийн мужуудыг Флоренс далайн хар салхи дайран өнгөрөх гэж байгаа тухай цаг уур судлалын газраас мэдээлээд байна. Виржиниа, Умард болон Өмнөд Кэролин мужуудын захирагчид далайн эргийн оршин суугчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлж урьдчилан сэргийлэх шаардлагатай болжээ. Эх сурвалжуудын мэдэгдсэнээр эрэг орчмын нэг сая иргэнийг эхний ээлжинд албадан нүүлгэн шилжүүлэхээр болоод байгаа юм. Нүүлгэн шилжүүлэх ажил орон нутгийн цагаар мягмар гаригийн үд дундад эхлэх юм байна. . Далай дунд оршдог улс орнуудыг хар салхи дайран өнгөрөх аюултай байдаг учир урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлаа хангах нь зайлшгүй үйлдэл юм.

Даваа гаригт Флоренс далайн шуурганы хүч хоёр дахин нэмэгдэж дөрөвдүгээр түвшний аюултай болоод байна. Салхины хурд мөн хоёр дахин нэмэгдсэнийг Үндэсний хар салхины төвөөс мэдээлжээ. Тус хар салхи урьд өмнө АНУ-ын зүүн эргийг дайрч байгаагүй хүчтэй далайн шуурга байж магадгүй тул урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 26 хотод сургууль, эрүүл мэндийн үйлчилгээний газруудыг түр хаахаар болсон байна.1989 онд , долоон тэрбум долларын гарз учруулж байжээ. Атлантын далайд хар салхины улирал эхэлсэн учраас Флоренсоос гадна өөр хоёр том шуурга шуурч байгаа тухай Үндэсний хар салхины төвөөс мэдээлж байна.

 41589717 2030054867052798 9166614714053033984 n2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.