Алтны судалтай аварга чулуунууд олджээ

 

95 кг жинтэй чулуунаас 2,400 унц алт, 63 кг жинтэй чулуунаас 1,600 унц алт гарсан тухай Автсралийн баруун нутагт олборлолт хийж байсан Канадын “Роял Никель Корпораци” уул уурхайн компани мэдэгдлээ. Уурхайчид тонн чулуунаас дунджаар 2 грамм алт гаргаж авдаг ба хамгийн ихдээ тонн чулуунаас 2,200 грамм алт олборлодог байна. Тэгвэл Австралиас олсон чулуу нэг бүрээс олсон алтыг мөнгөн дүнд шилжүүлбэл 2,400 унц алт 4 сая канад доллар, 1,600 унц алт 2,6 сая канад долларын үнэ хүрэх юм. Канадын уул уурхайн компани өнгөрсөн долоо хоногт тус уурхайгаас 15 сая Канад доллар буюу 11 сая Америк долларын ашиг бүхий алт олборлоод байжээ. Уурхайгаас ийм их хэмжээний алтны судалтай том чулуу олох нь тун ховор тохиолдол гэдгийг компанийн ажилтнууд хэлж байна.

Австралиас олдсон алтны судалтай чулуунууд

Эх сурвалж: www.bbc.com  

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.