НМХЕГ-аас гахайн махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг дахин анхаарууллаа

 

Сар шинийн баярыг угтан МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт шалгалт, сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ. .

. 71 аж ахуй нэгж, иргэнд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж 61 хэргийг хялбаршуулсан журмаар, 10 хэргийг зөрчлийн хэрэг нээж, шалгаж байна. 69 аж ахуй нэгж, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна.

50396430 358966214693659 968570925463109632 n

19 аж ахуй  нэгжийн мах махан бүтээгдэхүүн, архи согтуурах ундаа, жүүс, гурилан бүтээгдэхүүн, жимс хүнсний ногоо зэрэг нийт 44 нэр төрлийн бүтээгдэхүүнээс стандартын дагуу 124 дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд хамруулсан. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна.

Ялалтын талбай дээр зохион байгуулагдаж буй Архангай аймгийн зургаан сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа 53 иргэний сүү цагаан идээнээс 53 дээж авч 3 үзүүлэлтээр НМХГ-ын нэгдсэн төв лабораторийн явуулын шинжилгээнд хамруулахад стандарт шаардлага хангаж байна гэлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагайгаас дараах тодруулгыг авлаа.

 

Б.Батшагай: Хуурамч мэргэжлийн байцаагчийн талаар мэдээлээрэй

-МХЕГ-аас гахайн мялзан өвчинтэй холбоотой хяналт, шалгалтыг тавьж ажиллаж байгаа. .

50505652 231778371064767 3729105934572584960 n

Хүнсний дэлгүүрт худалдаалж буй гахайн махан хиам, хагас боловсруулсан бүтээгдэхүүний хувьд өвчний шинж тэмдэг илрээгүй, нарийн шинжилгээний хариу ирээгүй байна. Нийслэлийн мал эмнэлгээс гахайн махыг хэрэглэхгүй байх зөвлөмжийг өгч байгаа.

. Тиймээс тус байгууллагууд ажлын үнэмлэхээ үзүүлээгүй, хувцас тэмдэггүй хүмүүс шаардлага тавибал манай байгууллагын 70128012 утсанд мэдээлээрэй” гэв.

Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж, ард иргэддээ хаана, хэзээ, ямар орчинд үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бууз, банш, бөөрөнхий мах, хэвийн боов, гурилан бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөж байна. .

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.