Багш нар 24-30 тэрбум төгрөг шаарлагатай гэж үзэж байна

Талбай дээр суулт зарлаад байсан багш нар Төрийн ордныг гороолоод, Сангийн яам болон БСШУСЯ-ны үүдэнд очиж эсэргүүцлээ илэрхийлэхээр 13.00 цагийн орчимд хөдөллөө.

 

bagsh nar ordon luu

. Харин нийслэлийн 130 сургууль, цэцэрлэг энэхүү шаардлагад нэгдэн орж, ажил хаялт 7 дахь хоногтоо үргэлжилж байна. Энэ тоо хойшид өсөх хандлагатай.

Багш нар төр засагтай тохиролцоонд хүрч чадсан тохиолдолд ажил хаялтаа зогсооно хэмээн мэдэгдэж байв.

Багш нарыг талбайгаас хөдлөхийн өмнө МҮЭХ-ны ЕНБ-ийн дарга Г.Адъяагаас тодруулга авлаа.

 

 

МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа
МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа

 

Тэрээр “Ч.Хүрэлбаатар сайдын ярьсан нэг их наяд төгрөг нийт төсвийнхний цалингийн асуудлыг хамтатгаж ярьсан мөнгөн дүн байх.” гэсэн хэлэлцээртэй байгаа.

Энэхүү мөнгөний эх үүсвэрийг Засгийн газар олох үүрэгтэй. 596 тэрбум төгрөгөөр төсвийн орлого давж биеллээ гэж сангийн сайд бахархалтай мэдээллэж байсан. Тиймээс бид засгийн газар мөнгөгүйдээ биш гагцхүү багш нарын ажил хаялтын байдлыг ажиглаж байна гэж ойлгож байгаа.

Өнөөдөр 11.00 цагаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд багш нарын төлөөлөлтэй уулзъя гэсэн. Гэтэл энэ асуудлыг хөдөлмөрийн сайд ганцаараа шийдэж чадахгүй. Тиймээс Монгол улсын засгийн газар яаралтай шийдвэрээ гаргах хэрэгтэй байна” хэмээн хэлсэн юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.