ГУРВАН ХЭМЖЭЭСТ /Утгын чимэг наадмын тэргүүн байр/

 

МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд МЗЭ, Үргэлжилсэн үгийн Үндэсний төв хамтран зохион байгуулсан билээ. .

 

 Utgiin chimeg41

Яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж
Яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж

 

ГУРВАН ХЭМЖЭЭСТ

 

Utgiin chimeg3


. Тэнгэр нь гүн цэнхэр, моносны цагаан цэцэгс малгайлсан цас бударсан мэт цагаан, үнэр бал бурам шиг анхилам. Ганганд шургасан харанхуй ширэнгийн хөвд мөчрийг санагдуулам үзэсгэлэнт хавцлын ирмэгт Загар шав шар дээлтэй сууж байх аж. . Хажуугийн булагийн эх довцог дээр саяхан идшэнд нядалсан хоёр жилийн сувай хар халзан үнээ нь сарлагийн боодой шиг цасан цагаан тугал хөхүүлэн зогсож байв. Хурц тод зүүднээс салж чадахгүй гайхах баясах зэрэгцэн, . Тэгээд ёс юм шиг жимсний шилэнд давсагаа суллаад орчлонг эргэцүүлэн хэвтдэг заншил тогтжээ. Яг үүр цайхын алдад эргээд нойр хүрэх авч морь малын ажил монгол хүнийг ямар унтуулж хэвтүүлэх биш. .

 

Gurvan hemjeest oguulleg7


. Сугарт хордсондоо “Надад олдохгүй байсан мал Сугарт олддог нь ч юув” гэж адгуус малд уур нь хүрч байжээ. Энэ мэтийг нэхэн санахдаа “.
. Нэгэн насны шарх авсан тэр өглөө Зүсэмын гадаа Сугарын морь уяатай хоносон байж, Загарын үйлийн лайтай хоёр нүд түүнийг өөрөө олж үзсэн юм. .

 

Gurvan hemjeest oguulleg5

Gurvan hemjeest oguulleg13

 

Цас ороод хоножээ. . Загарын дотор хорсон, Зүсэм бүсгүйн аньсага буулган хар цагаан дуугүй ширтдэг алаг нүдийг санахаараа ингэж шалтгаангүйгээр эхнэртээ хорсдог байлаа. .

 

Gurvan hemjeest oguulleg11


. Загарын аазгай нь хөдөлж өөрийн эрхгүй ярвайна. Сэтгэлийн мухарын чулуу мэт хатуу хорслоо тайлж болох мэргэн арга бодож олжээ. . Түүнд урьдаас бэлдэж хадгалсан хоёр чулууг өгч,

 

Gurvan hemjeest oguulleg10

 

-За чи Сугар дээр очоод энэ хоёр чулууг үзүүл. Та энэ хоёр чулууг үзээд аль нутаг нь надад өлзий буянаа өгөх вэ, хэлж өгөөч ? гэж гуй. Тохиролцох нэг юм байна. .
-Ямар учиртай чулуу юм бэ?
-Хариулт нь надад сонин байна.
. Залуу үүнийг сонсоод бас л догдлон дотор нь загатнажээ. Загар “Үүнийг тааж мэднэ гэж юу байхав, барьц алдан тагжирч суухад чинь бахаа ханатал даапаалах юм шүү” гэж бодож байлаа.
. Мэнд ус мэдэлцээд, даалингаа ухан хоёр чулуу гаргаж, чин сүжиг илэрсэн . Загар ханцуйдаа инээж байв. Сугар сэрдхийн, Загарыг нэг, чулууг нэг харлаа. . Сугар торох ч үгүй,
-За залуу минь тогтвол энэ нь зүгээр юм гэж овооны чулууг имрээд өгөв. Харин багтвал энэ нь ч зүгээр юм гэж худагийн чулууг буцааж барив. Загар балмагдахдаа хамаг шар үс нь бослоо. Ам руугаа алгадуулсан залуу год үсрэн гарч одов.

 

Gurvan hemjeest oguulleg9

Gurvan hemjeest oguulleg8


-.
Эрүүл саруул Сугарыг өвчин ярьсанд урамшив уу. Ямар ч байсан Сугар өөрөөс нь нэг алхмын өмнө явж ирсэн. Бас өөрөөс нь нэг алхмын өмнө үхэж магадгүйм байна гэж бодсон уу. . Эсвэл хүлгийн нуруунд гарвал санаа нь амардаг морьтны халуун цустайн шинж юм уу. .
Орон зай гурван хэмжээстэй байхад цаг хугацаа яагаад ганцхан хэмжээстэй байдаг юм бол доо, хөөрхий... 

 

Gurvan hemjeest oguulleg14

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.