СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Индонезид сүйрсэн онгоцны хар хайрцгийг оллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Өнгөрсөн оны 10 дугаар сард Жакартагаас хөөрөөд удалгүй осолдсон “Лион Эйр” нислэгийн компанийн “Боинг 737 Мах” онгоцны хар хайрцгийг олсон байна. Жакартагаас Панкал Пинанг руу хөөрсөн JT610 нислэгийг үйлдэж байсан онгоцонд 189 зорчигч, багийн гишүүн байснаас амьд хүн үлдээгүй.

.

Хайгуулчид өнөөдөр онгоцны дуу бичлэгийн хар хайрцгийг олсон байна. Индонези улсын тээврийн аюулгүй байдлын хорооны дэд дарга Харё Сатмико энэ талаар мэдээлжээ. .

 

 

Хар хайрцагнаас маш сул дохио илгээж байсан байна. .

Өнгөрсөн оны 11 дүгээр сард буюу онгоц осолдсоноос сарын дараа мэдээлэл бичэгч хар хайрцгийг олсон. Хар хайрцагнуудыг задалж мэдээллийг бүрэн уншихад зургаан сар буюу хагас жилийн хугацаа шаардлагатай гэж албаныхан мэдэгдэж байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.