Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №473 Guns N’ Roses, ‘Welcome to the Jungle’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №473 Guns N’ Roses, ‘Welcome to the Jungle’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №473 Guns N’ Roses, ‘Welcome to the Jungle’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№473 Guns N’ Roses, ‘Welcome to the Jungle’

Дэлхийн хард рокын гол төлөөлөгч болох Guns N' Roses хамтлаг 1985 онд АНУ-ын Лос Анжелес хотноо байгуулагдаж байжээ. Тэдний хамгийн анхны цомог болох 1987 оны "Appetite for Destruction" цомог нь худалдаанд гараад жилийн дараа Биллбордын шилдэг 100 жагсаалтын тэргүүн эгнээнд жагссан байна. Уг цомогт нь бид бүхний сайн мэдэх "Welcome to the Jungle", "Sweet Child o' Mine" зэрэг дуунууд багтсан байдаг.  "Appetite for Destruction" цомог дэлхий даяар 30 гаруй сая хувь борлогдсон байдаг. Хамтлаг амжилт олохын хэрээр хамтлагийг бүрдүүлж буй дуучин, хөгжимчид "оддын өвчин" тусч хоорондоо ойлголцохоо больж байлаа. 1993 онд "The Spaghetti Incident?" цомгоо гаргаснаас хойш хэсэг завсарласан байдаг. Үүнээс 15 жилийн дараа буюу 2008 онд "Chinese Democracy" цомгоо гаргасан юм. Гэвч энэ үед хамтлагийн бүрэлдэхүүнд маш олон өөрчлөлт гарсан байлаа. Хамтлагийн гоцлол гитарчин Слеш, аргил гитарчин Мкаган нар хамтлагаас гарсан байлаа. Энэ цомгийг гаргахад нийт 14 сая доллар зарцуулсан нь түүхэн дэх хамгийн өртөг өндөртэй рок цомог боллоо. 

2016 оноос гоцлол гитарчин Слеш, аргил гитарчин Мкаган нар хамтлагтаа нэгдэж "Not in This Lifetime... Tour" тоглолтыг тавьсан нь Guns N' Roses хамтлагийн дахин сэргэлт болсон гэхэд болно. Уг аялан тоглолт хамтлагт 560 гаруй сая долларын ашиг авч ирсэн байна. 

‘Welcome to the Jungle’

 

You know where you are?
You're in the jungle, baby
You're gonna die

 

 

Энэхүү дууг хамтлагийн ахлагч, дуучин Акс Роус Сиатл хотноо найзындаа зочлох үеэрээ шүлгийг нь зохиосон гэдэг. Хамтлагийн ритм гитарчин Иззи Стадлин энэ дууны талаар: "Энэ бол Холливүүдийн гудамжны жинхэнэ амьдарлыг өгүүлсэн дуу" хэмээн хэлсэн байдаг. 

‘Welcome to the Jungle’ дууны үг маш хүчтэй бөгөөд та бүхэн дуугаа сонсохдоо утгыг нь ойлгож сонсохыг зөвлөж байна. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл