ШУУД: 18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн хоккейн ДАШТ хагас шигшээ

 

2008 оноос анх зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа эхлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж эхэлсэн ДАШТ нь энэ жил анх удаа Ази тивд буюу Япон улсад зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. 11 удаагийн 18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн хоккейн ДАШТ-д тасралтгүй орсон 4 улс байдаг ба АНУ, Канад, Швед, Чех улсууд юм. Энд хоёр улс л ээлж дараалан дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртэж байсан түүхтэй. АНУ 7 удаа түрүүлж байсан бол Канад улсын бүсгүйчүүд 4 удаа түрүүлж байсан юм.

469896685

Өнгөрсөн жил АНУ ээлжит алтан медалаа хүртэж Швед улс анх удаа мөнгөн медаль хүртсэн бол Канад улсын шигшээ баг мөн л анх удаа хүрэл медаль хүртсэн юм. Канад улсын хувьд ДАШТ-д 4 удаа аварга болж 6 удаа мөнгөн медаль, 1 удаа хүрэл медаль хүртээд байгаа юм. 

Screen Shot 2019 01 12 at 10 

 

Яг одоо хагас шигшээ тоглолт АНУ-ын шигшээ баг болон Финландын шигшээ багийн хооронд явагдах гэж байна. 

 Хэрэв та шууд дамжуулалтыг үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.