Гэдэс томроход тархи жижгэрдэг

 

.

Судлаачид 9,000 хүний биеийн онцлог, тархины үйл ажиллагааг ажиглаж судлахад жин ихтэй, нэн ялангуяа гэдсээрээ хэт таргалсан хүмүүсийн тархины үйл ажиллагаа бусдаасаа сул байжээ.

Их Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар энэ үзэгдэл 55 насныханд илүү их ажиглагдсан байна. .

Учир нь хэдийгээр жингийн илүүдэлтэй боловч бүсэлхий, ташаан тойрог зөв харьцаатай бол тархины үйл ажиллагаа хэвийн хадгалагддаг байна. .

“Хэвлийгээр хэт таргалснаар тархины яг аль хэсэгт нөлөөлдөг болохыг тодруулахаар үргэлжлүүлэн судалж байна” гэж дээрх судалгааг хариуцсан мэргэжилтэн Марк Хамер ярьжээ. Түүнчлэн тархины бүтцийн өөрчлөлт жингийн илүүдлийг үүсгэж байнуу, жин нэмэгдсэнээр тархины бүтэц өөрчлөгдөж байнуу гэдгийг дахин нарийн судлах шаардлагатай гэсэн байна.

 

 

Эх сурвалж: www.foxnews.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.