ТББХ Б.Ундармаа гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг ТББХ "ил болон нууц" гэсэн хоёр санал хураалтын хэлбэрийн аль нэгээр шийддэг байна. Нууцаар санал хураах хоёр журам байдаг.
Нэгдүгээрт: Цахимаар санал хураалт явуулах
Хоёрдугаарт: Санал хураах хуудас ашиглан нууц санал хураалт явуулах
Хуралдаанд оролцсон 15 гишүүнээс 12 нь гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх санал хураалтыг "цахимаар, мөн илээр явуулах нь зүйтэй" гэж үзлээ.
Ингээд "УИХ-ын гишүүн Батбаярын Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжье" гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 13 гишүүн нь татгалзаж 86,7 хувийн саналаар түдгэлзүүлэх санал дэмжигдсэнгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.