“Дисковер Монголиа-2018”: Эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийг хүсч байна

 

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулдаг “Дисковер Монголиа-2018” эрдэс баялгийн чуулган өнөөдөр Шангри-ла зочид буудалд эхэллээ. Хоёр өдөр зохион байгуулагдах чуулга уулзалтад Засгийн газар, уул уурхай, бизнесийн салбарын ТББ, хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулагчид, гадаадын хөрөнгө оруулалтын сангийнхан, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, судлаач, шинжээчид зэрэг 25 орны 600 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

Энэхүү нэгдсэн чуулга уулзалтаар Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарын давуу тал, боломжуудыг таниулах, тулгарч буй сорилтуудыг хэрхэн даван туулах зэрэг сэдвүүдийг онцгойлон хэлэлцэж байна.

Чуулганы  эхний өдрийн үндсэн хуралдааныг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж үг хэлэн, “Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.

 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Улсын эдийн засгийг 60 тэрбум долларт хүргэх зорилготой

sumya

-Уул уурхай Монголын эдийн засагт голлох нөлөөг үзүүлдэг ч хойшид энэ салбарын бодлогын өөрчлөлттэй уялдан, илүү дэвшилттэйгээр эдийн засагтаа эерэг нөлөө үзүүлэх бодит боломж бий юу?

-Мэдээж уул уурхай бол Монголын эдийн засагт шууд, гол нөлөөллийг үзүүлж байгаа. Таван толгойн нүүрсний ордын олборлолт нэмэгдэх, цаашлаад зэсийн баяжмал болоод бусад түүхий эдийн үнэ олон улсын зах зээл дээр өсөх болгонд манай улсын төсөвт уул уурхайгаас орж буй орлогын хэмжээ байнга нэмэгдэж байдаг.

Өмнөх онуудыг бодвол 2018 он илүү өгөөжтэй, чамлахааргүй их орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх жил юм. Мэдээж . Манай салбар ийм нарийн ажлын төлөвлөгөөнд орсон явж байна.

Уул уурхай гэдэг бол Монгол улсын эдийн засгийн суурь. Тиймээс бид алтны салбарыг, зэсийн салбарыг дэмжин хөрөнгө оруулалтыг сайжруулах, олон улсын дэвшилтэт технологийг тус салбарт нэвтрүүлэн, зэсийг хайруулах, төмрийн хүдрийг боловсруулан нэмүү өртөг шингээх, нүүрсээ түүхийгээр зөөхгүйгээр баяжуулах. Мөн Таван толгойн нүүрсийг түүхийгээр зөөхгүйгээр баяжуулж, баяжуулсан нүүрснээсээ сайн чанарын кокс гаргах, улмаар тусгай зориулалтын ган үйлдвэрлэх, эсвэл ширэм үйлдвэрлэх тал руу хүнд үйлдвэрийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Уул уурхай дээр суурилсан хүнд үйлдвэрийн бодлого гэдэг бол манай эдийн засгийг тэтгэх, одоогийн байгаа 12 тэрбум долларын эдийн засгийг тав дахин тэлэж, 60 тэрбум долларын эдийн засагтай болгох энэ зорилго руу бид хурдтайгаар урагшлах ёстой. .

-Энэ салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ямар ямар бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн зохицуулалт хийгдэх чигтэй байна вэ?

-Мэдээж Засгийн газрын хуралдаанаар ярьж байгаад нүүрсээ баяжуулахдаа татварын зохицуулалтаар нь юм уу, тээврийн хөнгөлөлт чөлөөлөлтөөр дэмжих үү гэдгээ шийднэ. Эрх зүйн орчинд нь ажлын байр нэмэгдүүлэх үүднээс хууль зүйн зохицуулалтыг эхний ээлжинд хийх ёстой гэх зэргээр шийдлүүдээ боловсруулна. Үүний дараа санхүүгийн хувьд хэрхэн зөв оновчтойгоор дэмжих ёстой вэ гэдэг дээр бид үе шаттайгаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Ялангуяа хүнд үйлдвэрийн салбар гэдэг их нарийн мэдлэгт суурилсан, нарийн төлөвлөгөө шаардсан ажил учраас бид хөнгөн хуумгай хөдөлж болохгүй. Гэхдээ хөнгөн хуумгай гээд суугаад байх бус, хурдтай хөдлөх ёстой гэж бодож байна. Эрх зүйн орчныг сайжруулахгүйгээр, ялангуяа хүнд үйлдвэрийн салбарын бие даасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхгүйгээр энэ үйлдвэрлэлийн салбар орхигдож байна гэж үзсэн. Тэгэхээр шинэчилсэн байдлаар хүнд үйлдвэрийн салбарын хууль эрх зүйг боловсруулж байна.

Алтны салбарыг дэмжин, алтыг цэвэршүүлэх үйлдвэр оруулахын тулд Монгол улсын эрдэнэс, үнэт метал, үнэт чулууны тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг шинээр гаргаж ирнэ. Ийм хуулийн төслийг ч мөн бэлдэж байгаа. Үүнтэй уялдаад үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсруулж байна.

Бодлогын хувьд эдгээр зүйлсийн уялдаа нь гараад ирвэл Монгол улсын уул уурхайн салбар зөв зохистой хэлбэрээр олон улсын түвшинд явна. Энэ бүхний ард засаглалыг системийнх нь хэмжээнд бид зөв болгох шаардлагатай байна. . Энэ засаглал дээр суурилсан бүтцийг бий болох ёстой. Энэ бүтэц дээр суурилсан санхүүгийн төлөвлөгөө, үйл ажиллагааных нь төлөвлөгөөтэй уялдаж явах ёстой юм. Энэ мэтчилэн бид сайн засаглалтай болж байж Монголд хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагчдын хөрөнгөө удирдуулах итгэлийг бий болгоно.

-Гадны хөрөнгө оруулагчдыг татах өөр ямар бодитой боломж байна вэ?

-Гадныхны харж буй хамгийн эхний шаардлага бол геологи хайгуулын салбарт эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх. Геологи хайгуулын салбар гэдэг баялгийг шууд ухаад, олборлоод аваад явчихдаг үйл явц ерөөсөө биш. Монгол улсын эрдэс баялгийн салбарт өөрсдийн хөрөнгөөр хайгуулын үйл ажиллагаа явуулаад, өөрсдийн эрсдэлээ үүрэн хөрөнгөө зарцуулчихсан, тодорхой хугацаанд эрсдэлээ үүрээд явж байгаа хөрөнгө оруулагчдыг эхний ээлжинд бид татах л ёстой. Тиймээс эхлээд бид геологи, хайгуулын эрх зүйн орчинд сонгон шалгаруулалтыг явуулах, өргөдлөөр хүсэлтийг авах гэсэн хосолсон байдлыг хэрэгжүүлэхгүй бол зөвхөн сонгон шалгаруулалтаар гээд зарлахад 10 талбай дээр нэг л хүн өргөдөл өгч байна. Дахиад зарлахад хоёрхон хүн өрөх жишээтэй. Ийм орчинд бид өнөөдөр уул уурайн салбарт, геологи хайгуулын салбарт гадны хөрөнгө оруулагчийг татна гэдэг нь бидний бодлогын алдаа байж гэж харж байна.

Мөн нэг болгоомжилж байгаа зүйл бол геологи хайгуулын салбарт улсаас олгож байгаа тусгай зөвшөөрлийг гараас гарт дамжуулан арилжааны хэлбэрт оруулаад байгаа нь зохистой хэлбэр биш юм. Үүний зохицуулалтыг зөв болгох хаалтуудыг нь бид хийж өгчихье. Лиценз, хайгуулын зөвшөөрөл авсан хүмүүс гурван жилийн хугацаандаа хайгуулаа хий, хийж чадахгүй бол буцаагаад автоматаар улсын мэдэлд шилждэг ийм зохицуулалт хийгдэж байгаа. Ингээд явчихвал Монгол улсад ч ээлтэй, хөрөнгө оруулагч нарт ч хугацаа нь тодорхой учраас шударга. Хайгуулаа цаг хугацаандаа, гүйцэтгэл сайтай амжиж хий гэдэг шаардлагаар бид тэднийг шахаж ажиллуулах ёстой юм байна гэж үзэж байгаа.

-Энэ чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Өнөөдөр Монгол улсыг уул уурхайн орон, засаглал, засгийн газар нь тогтвортой. Түүнийгээ дагаад эдийн засаг нь ч тогтвортой, хөрөнгө оруулагч нарын оруулсан хөрөнгө санхүү тогтвортой бөгөөд өгөөжтэй байх боломжтой талаас нь бид гол бодлого, байр сууриа илэрхийлж байна. Энэ нь манай улсын нэр хүндэд, цаашлаад олон улсын түвшинд Таван толгой дээр Үндэсний хэмжээний IPO хийхийг зорьж буй энэ цаг үед хувь нэмрээ өгнө гэдэгт итгэж байна.

-МУ-д хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхэд боловсон хүчний асуудал тулгарна. Энэ хүрээнд ямар бодлого баримтлах бол?

-Энэ бол бидний хамгийн гол ярьж байгаа асуудлын нэг. Хүнд аж үйлдвэрийн салбарт бид төрөөс баримтлах бодлогыг, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд эрх зүйн орчныг бий болгохоос өөр сонголтгүй. Энэ тал дээр манай мэргэжилтнүүд ажиллан, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх тусгай хуулийн зохицуулалтыг УИХ-аар оруулахаар бэлдэж байна. Боловсон хүчнийг бэлтгэх тал дээр хөрш зэргэлдээх БНХАУ, ОХУ болоод Канад, Австрали зэрэг уул уурхай өндөр хөгжсөн орнуудад хүн хүчээ бэлтгэх ажлуудыг үе шаттайгаар хийнэ гэсэн бодлого барьж байгаа.

 

 

"Занаду Майнс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрю Стюарт: 25 сая долларыг зарцуулсан

zanadu maiend (1)

-Бид өнгөрсөн хугацаанд 25 сая долларыг Хармагтайн ордод зарцуулсан. Өдгөө хайгуулын ажил дуусч ашиглалтын үйл явц руу шилжиж байна. . Мөн Оюу толгой, Таван толгой зэрэг эрдэс баялгийн судал нэг бүст оршдогийн хувьд дэд бүтэц, эрчим хүчний асуудлыг хамтдаа шийдвэрлэх сонирхолтой. Газрын гадаргаас гүн биш хэсэгт нөөц байгаа учраас харьцангуй бага зардал гарна гэж үзэж байна.

 

"Эрдэнэ Ресурес Девелопмент Корпораци"-ийн Ерөнхийлөгч-Гүйцэтгэх захирал  Петер Акерли:

Алтны хоёр орд дээр төсөл хэрэгжүүлнэ

 

erdene resours (1)

-Бид Монгол улсад 10 гаруй жил ажиллан өргөн хүрээтэй хайгуулын ажил хийсэн.  Өдгөө хоёр ч том алтны орд дээр төсөл хэрэгжүүлэхэд бэлэн болж байна. Энэ нь Баян хөндий, Алтан нар ордууд юм. Газрын гадаргад ойр Баян хөндийн орд алтны агууламж өндөртэй, мөн энэ ордод хүдрийн биет бийг илрүүлсэн. Дэлхийн хэмжээнд хамгийн агууламж өндөртэй 100 ордын нэг болох магадлалтай.

Харин . Олон улсад шинэ орд, шинэ эрдэсжилтийн бүс бол Монгол улс гэж харж, шинэ мэдээллийн бааз үүсч байна. Манайх Торонтогийн хөрөнгийн биржид 46 сая ам.долларын хувьцаа гаргасан. Манай компанийн хувьцааг олон хүн эзэмшдэг. Удахгүй бид энэ төсөлдөө ашиглалтын лиценз авна гэдэгт итгэлтэй байна. 2020-2021 онд ашиглалтаа хөгжүүлнэ.

 

"Орано Майнинг" компанийн  геологийн асуудал эрхэлсэн  дэд Ерөнхийлөгч Жилбэрт Штэйн:

4 тэрбум еврогийн орлоготой

 

ogoh (1)

-Бид УБ хотоос 530 км зайд байршин үйл ажиллагаа явуулдаг. Хуучнаар Монголчуудын мэдэх Арева Монгол компани Орано Майнинг болон нэрээ өөрчилсөн. Арева компани ураны түүхий эд, хайгуул, олборлолт, цөмийн эрчим хүчний чиглэлээр ажилладаг. Хойшид уламжлалт бус шинэлэг технологийг ашиглахыг зорьж байгаа. Энэ компани дэлхийн бүх тивд үйл ажиллагаа явуулдаг. .

Монгол улсад хоёр том төслийг хэрэгжүүлэхээр зорьсон. Дулаан овоо, Зөөвч овоо гэдэг газруудад үйл ажиллагаа явуулж байна. Харин Бадрах энержи компанийг байгуулаад 1 жил болж байгаа. Энэ компани Арева Монголтой гэрээ байгуулсан. Японы Метцүбиши, Орано компаниуд хөрөнгө оруулсан. Харин Монголын талаас төрийн өмчит Мон-Атом компанийн оролцоотой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.