Энэ сарын дундуур “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-ууд чуулна
ГХЯ, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ хамтран “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-ыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэхүү чуулга уулзалтын хүрээнд “Хилийн чанад дахь монгол иргэдийн эрх зүйн орчин, нийгмийн асуудлууд”, “Гадаадад боловсрол эзэмшсэн болон суралцаж буй монгол оюутнууд”, ”Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн монгол хэл, соёлын дархлаа” сэдэвт салбар хуралдаанууд болох юм.
Түүнчлэн хилийн чанадад болон дотоодод үйл ажиллагаа явуулж буй ТББ, аж ахуй, нэгжүүд мэдээлэл солилцох, хамтран ажиллах Нээлттэй өдөрлөгийг МҮХАҮТ-тай хамтран 14-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.