СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-09

Өнөөдөр болох үйл явдлын хураангуй

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Нэгдүгээр сарын 9-ний лхагва гарагт болох онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна 

MN-Мэдээллийн төвд:

  • 11.00 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд, малчид Тост Тосон Бумбын нурууны үргэлжлэл Хөвд, Хуршуутын баян бүрдэд уул уурхайн ажил эхлүүлсэн “Сауд гоби Коал транс” компанийн хууль бус үйл ажиллагааг зогсоож нутаг орноо хамгаалах, шударга ёсыг сахиулах талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан мэдээлэл хийнэ.
  • 12.00 Шударга иргэдийн фронт, Үндэсний ХАС хөдөлгөөн болон бусад иргэний хөдөлгөөнүүдээс “МАНАН дэглэмийн эсрэг” жагсаал болон МАН-ыг татан буулгах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Төрийн ордонд:

  • 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
  • 11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
  • 14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
  • УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлэх эсэх асуудлаар УДЕГ-аас албан бичиг өргөн барьсантай холбогдуулан УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо яаралтай горимоор хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д:

  • 11.00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ, Ард түмний хяналтын төвөөс төрийн албан хаагчдын төсөвт учруулсан хохирлын талаар мэдээлэл хийнэ.
  • 11.30 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос Улаанбаатарт зохион байгуулсан “Зүүн хойд Азийн VIII чуулга уулзалт”-ын үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.
  • 12.00 цагт Гэр хороолол хөгжлийн намын удирдлагууд мэдээлэл хийнэ.
  • 12.30 цагт “Хохирогчдын холбоо” ТББ-аас “МАНАН дэглэм” сэдвээр мэдээлэл хийнэ.
  • 13.00 цагт Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаалын талаар мэдээлэл хийнэ.

Бусад:

  • 10.00 цагт “Эрдэнэс-Тавантолгой” компаниас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • 13.00 цагт “Хавдрын Үндэсний Зөвлөл”-ийн байранд хөдөө орон нутгаас ирэх хавдартай өвчтөнүүд үйлчлүүлэх үйлчилгээний төвийн нээлт болно. Утас: 70119921, 99268461, 80054228
  • Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүрээнд:
  • 13.00 цагт Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хаан,  Их жанжин Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
  • 14.00 цагт Хүүхдийн номын ордонд “Монголын зохиолчид-90” гэрэл зургийн болон номын чимэг зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
  • 15.00 цагт УДБЭТ-т “Монголын зохиолчдын эвлэл-90” баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болно.
Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.