Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Цэвэр агаарт – Гэр бүлээрээ” аяныг зарлажээ. Уг аян иргэдийг өвлийн турш эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж, өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой.
Аянд Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд нэгдэж хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх юм.
Одоогийн байдлаар
· “УБ-2” зочид буудал хоёрдугаар сарын 28-ны өдөр хүртэл бүх өрөө 20 хувь,
· “Чингис Хааны хүрээ Hotel & Resort” Даваагаас Пүрэв гарагуудад бүр гэрүүд 50 хувь,
· “Redrock resort” хоёрдугаар сарын 05-ны өдөр хүртэл бүх өрөө 20 хувь
· “Terelj star resort” гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл Пүрэвээс Ням гараг хүртэл шалны халаалттай Цомцог гэрүүд 24-40 хувь хямдрах бол 2 хоног+1 хоног, 4 хоног+2 хоног, 6 хоног+3 хоног, 8 хоног+4 хоног, 10 хоног+5 хоног үнэгүй амрах эрх зэрэг хөнгөлөлтүүдийг зарлажээ.
“Улаанбаатарын өвлийн наадам” 2-р сард болно
Мөн Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг 2-р сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулах гэж байна.
Улаанбаатарын өвлийн наадмаар гадаад дотоодын жуулчдад ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ихээхэн ач холбогдолтой юм.