Дисковер Монголиа-2018”-бизнесийн чуулга эхэллээ

 

Өнөөдөр “Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалт Шангрилла зочид буудалд эхэллээ. 8-р сарын сүүлчээр урьдчилсан хэлэлцүүлгүүд эхэлсэн агаад МУ-ын экспортын нийт орлогын 90 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид энэхүү арга хэмжээнд оролцдогоороо онцлог юм.

“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтад хувийн хэвшлээс гадна Засгийн газар, бизнесийн салбарынхан болоод төрийн бус байгууллагууд оролцож анхаарал татсан, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн гарц шийдэл хайдаг уламжлал тогтсон. Чуулганы үеэр хэлэлцэх асуудлуудаар Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллагынхан санал бодлоо солилцож, ойлголтын зөрүүгээ арилгахад зорин ийнхүү урьдчилсан хэлэлцүүлгүүдийг өрнүүлээд байна.

“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтыг Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.

Уулзалтын өнөөдрийн үндсэн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөгжүүлэх нь” сэдвээр, “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Дэлхийн түвшний уул уурхайн бүтээн байгуулалт Монголд” сэдвээр тус тус илтгэл тавих юм.

 

neelt 2

 

Мөн “Лайон менежер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап “Уул уурхайн мѳчлѳг ба Монгол Улс” сэдвээр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Монгол улсын хѳгжилд Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр тус тус илтгэнэ.

Хэлэлцүүлэгт: Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри, Монголын Бизнесийн Зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, МУУҮА-ийн Удирдах зѳвлѳлийн гишүүн Г.Сурахбаяр өмгѳѳллийн “И Эл Си” ХХН-ийн партнер Б.Баяр, “Эрнст энд Янг Монголиа” ХХК-ийн татварын ахлах менежер Р.Хишигнэмэх, “Кинкора Коппер” компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг нар панелистаар оролцох юм байна.

Чуулганы эхний өдрийн хуралдааны анхны хэлэлцүүлэг нь “Хайгуулаас мега төслүүд хүртэл” гэсэн сэдэв дор өрнөж эхэллээ.

Хуралдааны панелистаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес,
“Лайон иенежер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нар оролцож байна. Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Камерон Макрэй уг хэлэлцүүлгийг хөтлө
ж байгаа агаад энэхүү хэлэлцүүлгийн дараа “Бидэнд ойрхон уул уурхай” баримтат киноны нээлт болох юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.