Үлэг гүрвэлийн яс зарах гэж байсныг илрүүлжээ

 

Нийслэлийн цагдаагийн ерөнхий газраас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэхүү арга хэмжээ нь хулгайн гэмт хэрэг болон бусад гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх талаар цагдаагийн алба хаагчид мэдэгдэл хийв.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бүрэнбаатар

“Монгол Улсад гарч буй гэмт хэргийн 40 хувь нь хулгайн гэмт хэрэг байдаг. . Нийслэлийн хэмжээнд 17000 хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тиймээс "Сар шинэ” арга хэмжээний хүрээнд аж ахуй нэгж, томоохон зах худалдааны төвүүдийн харуул хамгаалалт, хяналтын ажиллагаа зэргийг сайжруулах шаардлагыг тавьж байна. . Мөн өнгөрөгч долоо хоногт " гэв.

Цагдаагийн ерөнхий газрын дэд хурандаа Г.Бөхчулуун

“Мал хулгайлах гэмт хэрэг бол махны үнэ ханш болон улирлын шинж чанартай байдаг. Үүнээс шалтгаалан хөдөө орон нутгаас малын хулгайн тоо, үйлдлийн давтамж нэмэгддэг. . Уг гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүд бол ихэвчлэн малчин, тэдний үр хүүхэд гэх мэт 18-40 насны хүмүүс байдаг. Гэмт хэргийн илрүүлэлт нь 32 хувьтай байгаа. Хулгайлсан малаа нядалж хүнс болгон зарах үйлдлийг хийдэг. Тиймээс томоохон худалдааны газруудад хяналт шалгалт тавьж ажиллаж байгаа” гэв.

Д.Болор-Эрдэнэ  

49633282 312909506011427 7745653783790616576 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.