Могойн голоос хууль бусаар нүүрс тээврлэж байсныг зогсоожээ
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Могойн гол”-ын нүүрсний уурхайгаас 50-60 тоннын даацтай хүнд оврын ачааны машинууд өдөрт 60,70-аараа цуваа үүсгэн уг уурхайн нүүрсийг экспортод гаргахаар Эрдэнэт рүү тээвэрлэж байсан юм. Харин энэ тээврийг одоогоор түр зогсоожээ. Учир нь Эрдэнэт-Булган-Мөрөнгийн чиглэлийн хатуу хучилттай хар замыг асар богино хугацаанд эвдэж, сүйтгэх ихээхэн хор уршигтай бөгөөд нутгийн иргэдийн мал аж ахуйг ч сүйтгэх аюултай байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.