ШУУД: ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна

 

Баялаг бүтээгч дэмжих холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Манай холбооноос зүгээс ЖДҮХС-гийн зарцуулалт болон тэнд цугларч буй хөрөнгийн талаар явж байгаа. Тэгвэл энэ санд эргэн төлөлтөөр 30 гаруй тэрбум төгрөг цугларсан байгаа харагдаж байгаа юм. Гэтэл 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд Засгийн газрын бонд нэрийн дор 19 тэрбум 870 сая төгрөгийг Сангийн яам татан авсан байдаг. Яагаад бонд нэрийдлээр 19 тэрбум 870 сая төгрөгийг гаргасан бэ гэдгийг лавлагаа мэдээлэл авахаар холбогдох газарт нь хүсэлт гаргаж байгаа юм.

УИХ-ын гишүүн, агентлагийн 24 дарга нар зээл авсан нь тогтоогдоод байгаа. Эхнээс нь зарим гишүүд зээлээ төлж эхэлсэн ч хангалтгүй байгаа талаар дурдав. 

Чингэлтэй дүүргийн Баялаг бүтээгчдийн холбооны дарга Оюунчимэг:

Чингэлтэй дүүргээс нэг ч жижиг дунд үйлдвэрлэгч зээл авч чадаагүй байна. Яагаад зээл авч чадаагүй нь тодорхой бүлэг хүмүүс ЖДҮХС-гаас зээл авсантай холбоотой юм. Уг зээлийг авсан хүмүүс нь зээлээ хурдан төлөөд баялаг бүтээч байгаа үйлдвэрлэгч нартаа ёс журмын дагуу хурдан шийдэж өгөөч хэмээн хүсэж байгаа юм.

 

49547389 516966988813413 4535165669901074432 n

49496945 338598093644482 3062959358821269504 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.