Энэтхэг улс дэлхийн хамгийн өндөр хөшөөг барьж байна
Эх сурвалж: www.bbc.com
Энэтхэгийн тусгаар тогтнолын баатар Сардар Валлабхбае Пателын хөшөө Гужарат мужид сүндэрлэх юм. Дэлхий дээр байгаа хөшөө дурсгалуудаас хамгийн өндөр нь одоогоор Хятадын Спринг Буддын сүмийн 128 метр өндөр хөшөө юм. Харин Энэтхэгийн анхны шадар сайд, тусгаар тогтнолын түүхэн баатар Сардар Пателын хөшөө бүрэн гүйцэд баригдаж дуусвал 182 метр өндөр болох юм байна. 29,9 тэрбум рупе буюу 430 сая долларын төслийг өнөөгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн санал санаачилгын дагуу хэрэгжүүлж байна.
10 дугаар сарын 31-ний өдөр нээлтээ хийх дэлхийн хамгийн сүрлэг өндөр хөшөөг “Эв нэгдлийн хөшөө” гэж нэрлэжээ. Сардар Пателыг “Энэтхэгийн төмөр хүн” хэмээн хүндэтгэж Хинду шашинтнуудын дунд нэр алдар нь түгсэн юм. Нарендра Моди 2013 онд Ерөнхий сайд болохдоо “Энэтхэг хүн бүр Сардар Пателыг анхны Ерөнхий сайд болж чадаагүйд харамсах хэрэгтэй” гэж хэлж байжээ. Тус онд сууриа тавьж байсан хүрэл хөшөө Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс 2 дахин өндөр, цээжин хэсэгт нь уран зургийн үзэсгэлэн нээх юм. Хөшөөг тогтсон хугацаанд нь барьж дуусгахын тулд Хятадын олон зуун цагаач иргэд, Энэтхэгийн ажилчид нийлээд 2,500 хүн шаргуу ажиллаж байна.
Эх сурвалж: www.bbc.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.