Дэлхийн банкны Ерөнхийлөгч огцрохоор болов

 

Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр 2012 оноос хойш долоон жил орчим ажилласан Жим Ён Ким ирэх хоёрдугаар сарын нэгний өдөр ажлаа хүлээлгэж өгөхөөр болсноо мэдэгдлээ.

Ерөнхийлөгч гэнэт ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон шалтгаан тодорхойгүй байна. Тэрээр гэжээ. Дэлхийн банкны зүгээс Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэж өгсний дараа цаашид хөгжиж буй орнуудын дэд бүтцэд хөрөнгө оруулахад анхаарлаа хандуулан ажиллах болно хэмээн мэдэгдсэн юм.

Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Кристалина Жеоржиева дараагийн Ерөнхийлөгчийг сонгох хүртэл түр үүрэг гүйцэтгэнэ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1947 онд байгуулагдсан банкны удирдагчийг АНУ тэргүүлэн томилдог уламжлалтай. .

Хэрэв Жим Ён Ким 2022 он хүртэл хугацаандаа ажлаа гүйцэтгэвэл Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож байж Дэлхийн банкны Ерөнхийлөгчийг өөрийн биеэр сонгох боломжтой болох юм. .

 

190107145305 world bank kim trump ivanka exlarge 169

 

Ким тэргүүнийг Америкийн өмнөх Ерөнхийлөгч Барак Обама хоёр ч удаа томилсон байдаг. . Дэлхийн банкны тэргүүнийг АНУ голлон сонгодог бол Олон улсын валютын сангийн үйл ажиллагааг Европын холбооноос голлон удирдаж тэргүүнээр томилсоор ирсэн.

 

Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.