Дэлхийн шилдэг тоглолтууд: Freddie Mercury - Tribute (1992)

 

Энэ өдрүүдэд дэлхий даяар “Queen” хамтлаг, Фредди Меркюригээр амьсгалж байна гэхэд хэлсдэхгүй биз. Учир нь  

Английн алдарт “Queen” хамтлагийг дэлхийд таниулж, рок хөгжмийн домог болон нэр алдраа мөнхөлсөн Фредди Меркюриг кино дэлгэцэнд дахин амилуулж чадсан уран бүтээлчид "Алтан бөмөрцөг 2019” наадмын шилдгүүдээр тодорсон байна. Энэхүү мэдээг дэлгэрүүлж унших бол энд дарна уу. 

download1

Энэ үдэш таны амралтанд зориулан нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Лондон хотын Wembley цэнгэлдэх хүрээлэнд 72.000 үзэгчид үзсэн энэхүү тоглолтонд алдарт Metallica, Guns N’ Roses, David Bowie, George Michael, Elton John, Roger Daltrey, Def Leppard зэрэг дэлхийн одод түүний дууг дуулж түүнд хүндэтгэл үзүүлсэн байна. 

tumblr o4rj2kI84n1vpcj6mo1 1280

Энэхүү тоглолтонд алдарт дуучин George Michael нулимс дуслуулан “Somebody to Love” дууг нь дуулсан бол Elton John болон Guns N’ Roses хамтлагын дуучин Axl Rose нар “Bohemian Rhapsody.” дууг дуулсан нь энэ үдшийн оргил хэсэг нь байлаа. Үзэгчид дууны хэмнэлд яг л далайн давалгаа шиг харагдахыг та бүхэн тоглолтын бичлэг дээрээс үзнэ бизээ. 

ov5zwokcs30111

Elton John болон Guns N’ Roses хамтлагын дуучин Axl Rose нар “Bohemian Rhapsody”

George Michael  “Somebody to Love” 

Annie Lennox болон David Bowie нар "Under Pressure"

Guns N’ Roses хамтлагын дуучин Axl Rose: We Will Rock You

Extreme хамтлаг:  "Love of My Life" 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.