Монгол улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд асан Баасанжавын Ганболд НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Зүүн ба Зүүн хойд Азийн бүс хариуцсан даргаар томилогджээ.
Тэрээр 2013-2018 оны хооронд Өмнөд Солонгос улсад элчин сайдын үүрэг гүйцэтгэж байсан төдийгүй 2004-2008 оны хооронд Вьетнам улсад элчин сайдаар ажиллаж байсан туршалагтай дипломатч юм.
Мөн Гадаад хэргийн яамны Ази-Номхон далайн бүс нутаг хариуцсан газар, Олон нийтийн хэрэг эрхэлсэн газрын захирлаар тус тус ажиллаж байжээ.
1997-2001 оны хооронд Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд деканаар ажиллаж байсан юм.
Б.Ганболд Орос, Англи, Солонгос хэлтэй ба Москвагийн Олон улсын харилцааны сургуульд суралцаж бакалаврын зэрэг эзэмшжээ.
Дараа нь АНУ-ын Хавайн Улс төрийн шинжлэх ухааны сургуульд магистрын зэрэг, Өмнөд Солонгосын Ханкук Гадаад судлалын сургуульд хуулийн мэргэжлээр докторын зэрэг хамгаалжээ.