2018 онд төмөр замаар 1 сая 680 мянган тонн нүүрс тээвэрлэх төлөвтэй

 

Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд хоёр дахь өдрөө үргэлжилж өндөрлөсөн “Coal Mongolia-2018” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын  чуулга уулзалтын 4-р хэсэгт Зам тээврийн салбар ба нүүрсний тээвэр ложистикийн асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнөлөө. Энэ үеэр манай улсын эрдэс баялагийн гол түүхий эд нүүрсний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаарх мэдээллийг онцоллоо.

 

УБ ТӨМӨР ЗАМААР НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙГ ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛДАГ ВЭ?

 

"УБТЗ" ХНН-ийн 1-р орлогч дарга Игорь Василевич Милостныхын мэдээлснээр “УБ төмөр замын нийт дэлгэмэл урт 1515 км, хойд чиглэлд ОХУ-тай хиллэдэг Сүхбаатар өртөөнөөс БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд хүртэлх гол замын нийт урт 1110 км-ийн урттай.

Өнгөрсөн жил УБ төмөр замын зарим хэсгүүд дээр зорчигчийн галт тэрэгний хурдыг 100 км хүргэж чадсан. Үүний нэгэн .

Харин УБ төмөр замаар тээвэрлэгдэж байгаа импортын ачааны хэмжээ өмнөхөөс 33 хувиар нэмэгдсэн бол 2017 онд экспортоо 18,7 хувиар нэмэгдүүлсэн. Орон нутгийн тээвэрлэлт 12,5 хувиар, дамжин өнгөрөх тээвэр 18 хувиар нэмэгдсэн гэдгийг онцоллоо.

2017-2018 оны 7 сарын байдлаар БНХАУ руу гарч байгаа ачаа тээвэр нэмэгдсэн үзүүлэлттэй. .

. Нүүрсний экспорт явдаг хамгийн гол өртөө нь Олон овоо өртөө. Тус өртөөг өргөтгөсний үр дүнд хоёр замыг уртасгаж, хоёр зам шинээр барин энэ өртөөнөөс тээвэрлэгдэж буй нийт тээврийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн байна.

nuurs11

Нүүрсний экспорт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан 650 хагас вагон авсан. Үүний үр дүнд нүүрс экспортлох захиалгаа гурав дахин нэмэгдүүлжээ. Мөн Хятадын Тьянжин усан боомт руу 20 тоннын чингэлгээр Олон овоогоос нүүрс тээвэрлэдэг болсон байна.

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН 8 ТЭРБУМ ТОНН НӨӨЦИЙГ ХЭРХЭН ШИНЭЧЛЭН ТОГТООСОН БЭ?

“Coal Mongolia-2018” чуулганы үеэр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн  нүүрсний нөөц найман тэрбум тоннд хүрсэн тухай мэдээлсэн юм.

Тэрээр “Тавантолгойн нүүрсний орд  судлагдаж эхэлсэн цагаасаа хойш 30 гаруй жил өнгөрсөн. Энэ хугацаанд нүүрсний ордны хайгуулын ажлыг хэсэгчилсэн байдлаар дөрвөн удаа хийсэн. Энэхүү тайлангаар 5.1 тэрбум тонн нөөцийн  үнэлгээ гарсан байдаг.  

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Эрдэс баялгийн мэргэжлийн өргөтгөсөн хуралдаанаар бид 40 жил хүлээгдсэн нөөцийн нэгдсэн тайланг батлууллаа. 5.1 тэрбум тонн байсан нөөц эхний байдлаар 6 тэрбум 340 сая тонн болж өссөн.  Нөөц тогтоох хоёр аргачлал байдаг.

nuurs

Нэг нь ОХУ-ын хуучин ашиглаж байсан блокийн аргачлал.  Нөгөө нь одоо олон улсад ашиглагдаж байгаа Жорк стандарт аргачлал. Блокийн аргачлалаар 5.1 нэг тэрбум тонноор тогтоогдож байсан нөөцийг бид нэмэгдсэн тайлангаар 6 тэрбум 340 сая тонн  болгож өсгөсөн. 

Үүнийг олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Jorc стандартаар тооцвол  7.6-8 тэрбум тонн түүнээс дээш  нөөцтэй болох нь тогтоогдож байгаа юм. Ингэснээр компанийн нөөцийн үнэлгээ, ордын үнэлгээ, үнэ цэнэ энэ хэрээр өсч хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.

“Эрдэнэс Таван толгой” компанийн нүүрсний нөөц найман тэрбум тонн хүрч шинэчлэгдсэн нь монгол төрийн хувьд ч тэр Монгол Улсын 3 сая иргэний хувьд ч мөн хөрөнгө оруулагчдын  анхаарал татсан онцгой мэдээлэл. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” компани 2014, 2017, 2018 онуудад  нэмэлт хайгуул хийсэн. Үүний хүрээнд 2017 онд 63 мянган тууш метр талбайд хайгуул хийсэн бол, 2018 онд 68 мянган тууш метр талбайд хайгуулын ажил  хийж байгаа.

“Эрдэнэс Тавантолгой”  ХК –ийн найман тусгай ашиглалтын зөвшөөрөл бүхий таван хэсэгт  сая орчим тууш метр талбайд хайгуулын ажил хийгдэж байж орд маань бүрэн судлагдах юм. Бид одоогоор 260 мянган  тууш метр талбайд хайгуулын ажил хийгээд байна. Цаашид жил бүр 100-150 мянган тууш метр талбайд хайгуулын ажлыг богино хугацаанд хийнэ. Бид ойрын дөрвөн жилийн хугацаанд энэхүү ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байгаа” хэмээн мэдэгдээд байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.