Салхитын мөнгөний ордын эзэмшигч шүүхэд хандахаа мэдэгдлээ

 

.

Тус ордын тусгай зөвшөөрлийг “Их Монгол майнинг” ХХК-иас Г.Мөнгөншагай, Г.Жаргалан нар хуулийн дагуу “Жи Пи Эф” ХХК руугаа шилжүүлэн авсан тухай мэдэгдэлд дурдсан байна. Улмаар тус компанийн хувьцааг БНХАУ-ын “Си Си Эм Экс” ХХК худалдан авсан байдаг.

Он дамжин шүүхдэлцэж байгаагийн учиг нь “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг БНХАУ-ын “Си Си Эм Экс” ХХК худалдан авсантай холбоотой үүссэн билээ. Хувьцааг худалдахдаа Г.Мөнгөншагайгийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг нь “Амин билигт” ХХК-ийн мэдээлж байгаагаар 2017 онд тодорхой болоод байгаа гэнэ.

Товчхондоо маргааны товч түүх нь ийм.

olloo mn 1546063676 ord

Хоёр тал маргалдаж байх хооронд Ерөнхий сайдын үүргийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тусгай ажиллагаа явуулж, ордыг дотоодын цэргийн хамгаалалтад авсан. Өнөөдөр цацагдсан “Амин билигт” ХХК-ийн мэдэгдэлд “эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандана” гэдгээ мэдэгджээ. .

Харин Монгол улсын Засгийн газрын байр суурь хатуу хэвээр байна. Салхитын мөнгөний ордыг дотоодын цэргээр хамгаалуулж байсан Монгол улсын Засгийн газар тус ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК руу шилжүүлсэн гэсэн мэдээлэл байна.

Үүнтэй зэрэгцээд, дараагийн орд газрыг “булаан” авах ажиллагааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө удирдан явна гэсэн мэдээлэл тархаад байна. Төрийн мэдэлд авах дараагийн ордоор Ховд аймгийн Цагаан эрэгийн орд газар гэсэн таамаг байна.

.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.