СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Султан Мухаммад хаан ширээнээс татгалзлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Тавдугаар Султан Мухаммад хаан ширээнээс татгалзсан нь Малайз улсын түүхэнд анхны тохиолдол болж байна. .

Улсын ордноос Султаны хаан ширээнээс татгалзах болсон шалтгааныг тодорхой тайлбарлаагүй ч ойрын хугацаанд нэн даруй шийдвэрийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Тэрээр өнгөрөгч оны 11, 12 дугаар саруудад эрүүл мэндийн шалтгаанаар эзгүй байсан ба Оросын нийслэл Москва хотод гоо бүсгүй болж байсан эмэгтэйтэй хуримаа хийж буй зураг олон нийтэд тархсан юм. Малайзын холбогдох албаны хүмүүс иргэдийн дунд тархсан цуу яриа болон хааны эрүүл мэндийн талаар мөн л тайлбар өгөөгүй байна.

 

 

Тавдугаар Мухамад 47 настай байхдаа 2016 оны хоёрдугаар сард хаан ширээг залгамжилж байсан. .

Малайзын улс төрийн бүтэц дэлхийн өөр аль ч улсад байхгүй өвөрмөц. . Парламентын засаглалтай тус улсад эзэн хаан бэлгэдлийн шинж чанартай хэдий ч исламын шашинтай Малай үндэстнүүдийн хувьд хэмжээлшгүй үнэ цэнэтэй.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.