СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-04

Гурван хүний амь насыг аварчээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч,цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид нар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний 04:00 цагийн үед тус аймгийн 9-р багийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ хариуцсан чиглэлд нь айлын гэр шатаж байсныг олж илрүүлжээ. Тэд галыг унтрааж, дотор нь унтаж байсан 76 настай өндөр настан Д.Хумбаан, түүний 2 охиныг галын аюулд өртөж амь насаа алдахаас аварсан байна.

Өндөр настан Д.Хумбааны охин М.Цэцэгээ “Манай гэрт шөнийн 04 цагийн орчимд гал гарч байхыг нь 2 цагдаа хараад гэр дээр нь гарч галыг унтраан дотор нь унтаж байсан хэвтэрт байдаг манай ээж болон миний төрсөн дүүгийн 2 хүүхдийн амь нас, эд хөрөнгийг галд шатахаас аварсанд маш их баяртай байна” гэж цагдаагийн газарт талархал ирүүлжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.