Итали улс дахь БНАСАУ-ын элчин сайдын үүрэг гүйцэтгэгч сураггүй болжээ

 

Өмнөд Солонгосын тагнуулын албанаас Умард Солонгос улсаас Итали улсад элчин сайдын үүргийг түр хугацаанд гүйцэтгэж байсан дипломат албан тушаалтан сураггүй алга болсон тухай мэдээллээ. .

2017 оноос хойш Жо Сонг Гиль Ром дахь элчин сайдын үүрэг гүйцэтгэж байжээ. .

 

DDHLJODGR5F2TKZFPHVERVDOQA

 

Сураггүй болсон Жо нь 2015 оноос хойш Ром дахь элчин сайдын яаманд ажилласан байна. Түүнийг гэр бүлийн хамт өрнөдийн орнууд аль эсвэл Өмнөд Солонгос улс руу дүрвэсэн байж болзошгүй гэж үзжээ. .

Хэрэв урвасан бол Их Британид дипломатчийн үүрэг гүйцэтгэж байсан Тай Ён Хо Пхеньянаас урваж Өмнөд Солонгос улсад ирсэнтэй адил хэрэг болно. .

 

RQBVCPAPJAI6TBH42WGDHVWIY4

 

Гэвч Өмнөд Солонгосын Засгийн газарт орогнол хүссэн бичиг огт ирээгүй гэдгийг баталсан ба Итали улсын Гадаад хэргийн яамнаас Жотой холбоотой орогнол хүссэн бичиг баримт илгээгээгүй гэдгийг мэдэгдээд байна. .

Умард Солонгос, Итали улсууд 2000 оноос хойш дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2017 онд удирдагч Ким ээлжит цөмийн туршилтаа хийхэд Умард Солонгосын элчин сайд асан Мун Жон Намыг албадан гаргасан юм.

 

GettyImages 1035996238

 

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com, www.koreatimes.co.kr

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.