Баянзүрх дүүргийн иргэдээс 2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл арга хэмжээний талаар санал асуулга явуулжээ. Уг санал асуулгад иргэд 79.4 хувьтай хамрагдаж, тохижилтын 14 ажил хийхээр болж, гэрэлтүүлгийн 26 байршилд зураг төсвийн ажил хийлгэхээр төлөвлөсөн байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тохижилт, гэрэлтүүлгийн нийт 16 төсөл арга хэмжээг хийж гүйцэтгэжээ. Тодруулбал гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг гэр хорооллын 14 байршилд нийт 438 ширхэг гэрэлтүүлэг хийсэн бол долоон байршлийн нийт 8.000 мкв талбайд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийжээ.