ВИДЕО: Далайд унасан 270 чингэлгээс гарсан хогийг иргэд түүлцжээ

 

Панам улсын далбаатай “MSC Zoe” хөлөг онгоц Германы Боркум арлын орчимд явж байгаад “Zeetje” далайн шуурганд өртөж тээвэрлэж байсан 270 чингэлгээ унагаажээ. .

 

 

MSC Zoe Cargo Ship  00007

 

Далайд унасан чингэлгүүдийн зарим нь задарч Герман, Нидерланд улсуудын эргүүдэд их хэмжээний хог, бараа бүтээгдэхүүн урсаж ирсэн байна. Эргийн хамгаалалтын албаныхан эдгээр хог хаягдлыг цэвэрлэхэд иргэдийн зүгээс ихээхэн тус хүргэжээ. . Албаныхан найман км орчим газраас 130,000 кг хог хаягдал түүжээ.

 

 

MSC Zoe Cargo Ship  00003

 

190103111127 04 dutch islands beach litter exlarge 169

 

190103111130 02 dutch islands beach litter exlarge 169

 

Dv6JVZ1WkAEbgk4

 

Гэвч албаны хүмүүс далайн усанд хөвж ирсэн бараа бүтээгдэхүүнээс түүхдээ болгоомжтой байхыг анхаарууллаа..

 

 105051678 051426975 1

 

Шиермонникуг арлаас химийн хэт исэлдүүлэгч бүхий 25 кг-ын шуудай олжээ. Эргийн хамгаалалтын алба далайд унасан чингэлгүүдийг үргэлжлүүлэн хайж байна. Германы далайн эрэгт хэд хэдэн чингэлэг олдсон ба Нидерландын ойролцоо 10 гаруй чингэлэг хөвж байжээ.

 

 105047482 mediaitem105047481

 

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.