"Тел Алив 2019" гран при тэмцээнд оролцох манай баг, бүрэлдэхүүн

 

Энэ жилийн хувьд Токио 2020 олимпийн их наадмын өмнөх жил тул олимпийн эрхийн онооны төлөө тэмцээн бүр маш хариуцлагатай өрсөлдөөн ихтэй байх нь дамжиггүй. Манай шилдэг жүдочид оны эхний тэмцээнээс өргөн бүрэлдэхүүнтэй оролцох шинжтэй. Тел Алив 2019 гран при тэмцээнд манай улсаас 15 шилдэг жүдоч оролцох мэдүүлгээ урьдчилсан байдлаар өгөөд байна. 

Screen Shot 2019 01 03 at 18

Энэхүү тэмцээнд дэлхийн 57 орны шилдэг 450 гаруй жүдоч оролцох мэдүүлгээ өгөөд байгаа юм. Израйль улс энэ жил анх удаа гран при тэмцээнийг нутагтаа зохион байгуулахаар 2018 оны 10 сард Олон улсын жүдо бөхийн холбоотой гэрээ байгуулсан юм. Энэхүү гран при тэмцээн нь оны хамгийн эхний тэмцээн болж буйгаараа онцлог юм. Мөн түүнчлэн энэ жил Марокко болон Канад улсууд нутагтаа гран при тэмцээн зохион байгуулахаар төлөвлөгдсөн байгаа юм. 

www.livetv.mn сайтын спортын алба өнгөрөгч 2018 онд жүдо бөхийн бүхий л тэмцээн уралдааныг шууд дамжуулж байсанчлан энэ онд ч мөн жүдо бөхийн шинэ мэдээ, мэдээллийг шуурхай хүргэж байхаас гадна тэмцээн уралдааныг шууд дамжуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

2018 оны шилдэг савалтууд:

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.