Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эрүүлжүүлэх байранд түр саатуулагдсан иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөхөөр болов. Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс “Зөрчлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Архины хор уршиг”-ийн талаар сургалтыг долоо хоног бүрийн 1, 3, 5 дахь өдрүүдэд явуулж байх гэнэ.
Уг сургалтыг зохион байгуулснаар иргэдийн хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хуулийг сурталчлан таниулах, хуулийг амьдралдаа хэвшүүлэх, архины хор хөнөөл, хорт зуршлаас татгалзах сэдэл төрүүлэх, дахин зөрчил дутагдал гаргахгүй байх зэрэг ач холбогдолтой. Түр саатуулагдсан иргэдэд өнгөрсөн жил 35 удаагийн сургалтыг явуулсан бөгөөд 500 гаруй иргэн хамрагдсан байна.