Уоррен Бафетын хуурамч Твиттер хаягаар зөвлөгөө өгч байна
Сүүлийн үед Уоррен Бафетын твиттер хаягаас залуучуудад зориулсан зөвлөгөө өгөх болжээ. Сүүлд гэхэд залуучуудын амьдралдаа дагаж мөрдөх арван зөвлөмжийг байршуулсан байна. Хачирхалтай нь дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг 87 настай алдартны бичсэн бүх зөвлөмжүүд жижиг үсгээр бичигдсэн байжээ.
Уоррен Бафетын твиттер хаягаас залуучуудад зориулсан зөвлөгөө өгөх болжээ
Мөн цэг, таслал зэрэг зөв цэгцтэй бичих дүрэмд зайлшгүй шаардлагатай тэмдэг тэмдэглэгээ бичээгүйн дээр “Беркшир Хэтэвэй”-н удирдагч тийм ч хэрэгцээтэй бус мэдээлэл түгээсэн байна.
Тухайлбал хов жив хөөцөлдөгчид, шүүмжлэн буруутгагчдаас хол байж, өдөр бүр бусдад талархаж амьдар, баг хамт олноороо бахархах хэрэгтэй гэх зэрэг зөвлөмж бичжээ. Үүнийг нягтлахад хагас сая дагагчтай @warrenbuffet99 гэсэн хуурамч хаяг юм. Харин Бафетын жинхэнэ хаяг @WarrenBuffett гэсэн 1,4 сая дагагчтай байна.
Гэтэл хуурамч хаягнаас илгээсэн зөвлөмжийг 300,000 хүн сайшааж, 127,000 хүн нүүр хуудсандаа нийтэлжээ. Өөр нэг постыг нь 500,000 хүн “fav” дарж дэмжсэн байна. Хэрэв та ч мөн Уоррен Бафетын хуурамч хаягнаас нийтэлсэн сургамжид “fav” дарсан бол санаа зовох хэрэггүй. Тантай адил мэдлэг боловсролтой, нэр алдартай, чинээлэг, манлайлагч эрхмүүд хуурамч хаягийг жинхэнэтэй нь андууран дагажээ.
Эх сурвалж: www.qz.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.