ДУРАНТАЙ БАДАРЧИН: Аян замын тэмдэглэл Төвд №1

 

Шинэ оны босгон дээр www.livetv.mn сайт уншигч, үзэгчиддээ зориулан "Дурантай бадарчин" шинэ буланг бэлэг болгон барьж байна. Энэхүү булангаараа үдэш бүр гэрэл зурагчин Аlex.T буюу А.Түмэнжаргалын аян замын фото тэмдэглэл бүхий маш сонирхолтой нийтлэлийг цуврал хэлбэрээр хүргэж байх юм. Ингээд Төвдийн уудам нутгаар 3 сарын турш аяласан аян замын тэмдэглэлийг эхлүүлж байна. Та бүхэн гэрэл зурагчинтай хамт аялахыг урьж байна. 

....Тэр зүүдэнд би уулын бэлээр сарлаг тууж байсан, бас чиг байгалийн сайхныг бахдан биширч, аанай тэрхүү гайхамшигт өвөрмөц тогтоцод бараг согтоод гуйван явах юм. Бас болоогүй баруун гартаа гэрэл зургийн аппаратаа харин нөгөө гартаа бортогтой ус барьчихсан алхсаар л байлаа. Байгалийн өвөрмөц дүр төрх, цэнхэрлэн харагдах тэнгэр, хөвөн үүлс, тохой толгодыг бүгдийг нь гэрэл зургийн хальсанд буулгаж явлаа гэтэл тэртээ алсад тэнгэр баганадсан өндөрт цасан малгайтай мөнх өвгөн уул, цэнхэр тэнгэртэй ханьсан үүлсийн дундаас зэрэглээтэн байх нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан. Ухаандаа тэр бол нөгөө миний бодон бодон зүүдэлсэн Эврест оргил байх юм гэж хэн мэдэх билээ. Үүгээр миний адал явдал эхэлсэн гэж хэлж болно.

1111

Лхаса хот:

182

БНХАУ-ын Төвдийн өөртөө засах оронд нийслэл Лхаса хотод хүсэн тэмүүлсээр газардлаа. Далайн төвшнөөс дээш 4000 гаруй метрийн өндөрт байрших уг хотын юм бүр нь сонин содон байх. Хэдий цагийн зөрүү бараг байхгүй шахуу хэдий ч уулсын нутагт ирсэнийг илтгэж буй бололтой эхний гурван шөнө амьсгал давхцаад сайн унтаж чадахгүй байлаа.  

IMG 8259

Лхаса хотын хамгийн өндөр цэг Потала ордон.
Лхаса хотод өндөр барилга, байшин төдийлөн байдаггүй бөгөөд Потала ордоноос өндөрт гарах байшин байж болдоггүй гэх.

IMG 1364

241M0033 copy

Потала ордонг анх 5-р Далай лам Ловсан Жамц бариулж түүнээс хойш үе үеийн Далай лам нар амьдран суудаг байжээ. Тус ордонд Төвдийн засгийн газар, хурлын хийд, шорон хүртэл байдаг байж. Нийт 1000 өрөөтэй, 10.000 цонхтой. Ордон дотор зураг авахыг маш их хүсч байсан ч бүтээгүй юм. Жижиг аппаратаар “нууцаар“ хэдэн кадр дарсан ч чанарын шаардлага хангахаар кадр гараагүй байлаа. Энэхүү ордонд орохын тулд маш олон хяналт шалгалтыг давж цаг гаруй дугаарлаж зогсож байсан орсон юмдаг. 

IMG 8118 copy

Потала ордоныг тойрох гороологчид

Энэ залуу Төвдөд очоод миний хамгийн түрүүнд харахыг хүссэн “Сунан мөргөгч“ байлаа. Потала ордоны баруун булангаас сунан мөргөсөөр гарч ирэхэд нь би нэг хэсэгтээ зураг дарахаа мартаад алмайраад зогсчихсон санагдана. Ийм дүрслэлийг өмнө нь зөвхөн дээхэн үеийн баримтат кинон дээрээс харж байснаас бодитоор харж байсан нь үгүй билээ. Эхний зургаа аваад л хамаг ажлаа бүтээсэн хүн шиг тайвшралыг мэдэрч байсан ч дахин өөр ямар гайхамшигт адал явдал намайг хүлээж байгаа бол гэж бодохоос догдолж байлаа. 

IMG 7969 copy

Потала ордон нь гадуур нь болоод дотуур нь тойрдог хоёр замтай ба гороолох сүсэгтнүүд явган, мөлхөө, хэвтээ / сунан мөргөх/ бүх хэлбэрээр буян хураадаг юм билээ. Миний анзаарснаар мөргөлчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, тэр дундаа эмээ нар. Хөтчөөс асуувал төвдийн хүн амын 60-65 хувь нь эмэгтэйчүүд, үлдсэн хувь нь мэдээж эрчүүд ч тэдний тал нь лам байж магадгүй гэнэ. Харин сүүлд лавлан асууж мэдсэнээр Төвдийн нийт хүн ам 6 сая гаруй байх тооцоотой боловч албан ёсоор 3 сая хүн амтай, дотор нь хятад үндэстэн ч их бий гэнэ.

IMG 8254

241M0092 copy

241M0230 copy

IMG 7861 copy

IMG 7785 copy

Аялал цааш үргэлжилсээр...

 

Жич: Энэхүү цуврал нийтлэл нь гэрэл зурагчин А.Түмэнжаргалын албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэл бөгөөд нийтлэлээс зураг текстийг хуулбарлан авах бол www.livetv.mn сайт болон гэрэл зурагчнаас албан ёсны зөвшөөрөл авахыг анхааруулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.