620 км үргэлжилсэн хүн цуваанд таван сая эмэгтэй нэгдэв

 

Энэтхэг улсын Керала мужид эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө нэгдэж жагсчээ. Тэдний жагсаалын хэлбэр энгийн нэг цуглаан биш байснаараа онцлог болов..

 

womens wall photo eps

 

.

 

772919 1pti pti112019000116b

 

Хинду шашны томоохон сүм хийдүүдийн нэг Сабарималад 10-50 насны буюу бодисын солилцоо идэвхтэй явагдаж, сарын тэмдэг нь ирдэг эмэгтэйчүүд орохыг хориглосон байдаг. .

Залуу эмэгтэйчүүдийг сүмд орох гэхэд хүмүүс хүчээр чирж гаргах, чулуу нүүлгэж доромжлох зэргээр эсэргүүцэл үзүүлсээр байна. .

Энэ явдлыг эсэргүүцэж эмэгтэйчүүд нийгмийн тэгш эрхийг сахин хамгаалахыг шаардаж байна. Хүн цувааг Энэтхэгийн зүүнтний эвслийн эрх баригчид зохион байгуулсан ба дан эмэгтэйчүүд жагссан гинжин холбоос Керала мужийн Касарагод хотын хойд цэгээс Тирувантапурам хотын урд цэг хүртэл үргэлжилсэн байна.

 

7ca1d228be8d393e90e9e6b512c7a9a9

 

Эрхийнхээ төлөө тэмцэж буй эмэгтэйчүүд хэмээн ярьжээ.

 

01011 pti1 1 2019 000128b

 

Хэдийгээр хууль батлагдсан ч залуу бүсгүйчүүд сүм рүү очихоос зүрхшээсээр байгаа юм. Хоёр бүсгүйг хамгаалахаар 100 гаруй цагдаа ажилласан байна.

Хинду шашны томоохон сүмд идэр залуу бүсгүйчүүдийг оруулахыг зөвшөөрсөн нь иргэдийг талцуулаад зогсохгүй улс төрчид ч мөн эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.