Хан-Уул дүүрэг рүү автобусны шинэ чиглэл үйлчилж эхэллээ
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэдээс удаа дараа ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн холбогдох судалгааг хийж богино эргэлтийн Ч:67 “Морингийн даваа - Нисэх”, мөн Буянт-Ухаа 2 хорооллын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:68 “Буянт-Ухаа-2 - Нисэх” чиглэлүүдийг шинээр нээж үйлчилгээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус бүр 1 тээврийн хэрэгслээр 30 минут тутамд хүргэхээр болжээ.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш өгөх боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.