Баярын үеэр зам тээврийн 365 дуудлага иржээ
Тээврийн цагдаагийн албанд өнгөрөгч баярын өдрүүдэд 365 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн осол хэргийн 296 дуудлага, хүн гэмтсэн 15 дуудлага бүртгэгдсэн байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22 зөрчил бүртгэгдсэн нь бусад өдөртэй харьцуулахад буурсан үзүүлэлт ажээ. Осол хэргийн шалтгаан нөхцөлөөр явган зорчигчийн дүрмээ биелүүлээгүй буруутай үйлдэл тодорхой хувийг эзэлж байна. Тухайлбал, Багахангай дүүрэгт явган зорчигч 39 настай эрэгтэй Э автомашинд мөргүүлж амь насаа алдсан хэрэг гарчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.