Дэлхийн хамгийн ухаалаг 7 хот
Дэлхийд алдартай сонин, сэтгүүл, сайтууд хамгийн амар тайван аль эсвэл амьдрахад тохиромжтой хотуудыг жил бүр нэрлэн жагсаадаг. Энэ удаад бид “CNN” агентлагийн заавал очиж үзэх хэрэгтэй хэмээн санал болгосон ухаалаг долоон хотыг танилцуулж байна.
Канадын Торонто хот – Яагаад гэж үү? Яагаад гэвэл энэ хотыг Хойд Америк тивийн технологийн гайхамшиг гэж хэлж болно. “Google” –ын толгой компани “Альфабет” Торонто хотын нэг дүүргийг бүхэлд нь технологижуулж, интернэт хэрэглээнээс авахуулаад технологийн бүхий л дэвшлийг хэрэгжүүлж шөнийн хот болгон хөгжүүлэхээ мэдэгдсэн. Дэлхийн олон алдартнуудын эзэмшдэг тансаг байшингуудаас гадна соёлын үнэт өвүүдийг сэргээн засварлажээ.
– Оман улсад Ойрхи Дорнодын бусад орнууд шиг уран, үзэсгэлэнтэй хотууд ховор. Хүн амын бараг тэн хагас нь нийслэл Мускат хотод орчин үеийн хэв маягтай орон сууцад амьдардаг. Жилдээ 48 сая зорчигч үйлчлүүлдэг шинэ нисэх буудал хотод байрлана. Орчин үеийн шашны уран барилгууд, далайн эрэг, тэнгисийн зоог, элсэн цөл бүгд энд цогцолдог.
2014 онд “Юнеско”-оос тус хотыг “Дизайн хот” хэмээн зарласан нь Их Британид анхдагч болсон юм. Их Британийн төв хотуудын нэг байсан ч 1980-аад онд уламжлалт аж үйлдвэрлэл унаж, ажлын байрны хомсдол бий болсон. Тиймээс Данди хотыг соёлын төв болгожээ. 2000 оны эхээс тэрбум фунт стерлингийн төсөл хэрэгжүүлж хотыг шинэчилсэн байна. Ирэх жилийн хугацаанд хотод 108 сая долларын музей байгуулж, 2023 онд Европын соёлын төв болж магадгүй гэжээ.

Францын нийслэл Ерөнхийлөгч Эммануэль Макрон сонгогдсоноос хойш бизнесийн уян хатан бодлого баримталж, технологийн шинэчлэлийг нийслэл хотдоо тулгуурлан хөгжүүлж эхэлсэн. 1920-иод оны үед 13 дахь дүүргийн тээврийн хэрэгслийн зогсоол байсан газарт дэлхийн хамгийн том стартап зогсоол болох F зогсоолыг барьжээ.

Японы нийслэл Токио – 2020 оны Зуны Олимпийн наадам зохион байгуулах хот. Олимпийн наадамд зориулж Кенго Кумагийн загвараар 1,6 тэрбум долларын цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг эхлүүлжээ. Түүнчлэн Шибуяа Томигаяа болон Аояамад шинэ хорооллууд барьсныг сонирхох боломжтой. Гэрлэн чимэглэлийн шилдэг шийдэл, орон зайг бүрэн ашигласан байшингууд, сэтгэлзүйд нөлөөлөх өнгөлөг хүлэмжүүдийг байгуулсан. Японы уран бүтээлч Яаёо Кусама өөрийн дэнлүүн музейгээ нээх юм.

Гүрж улсын нийслэл Тбилиси – Ойрын хоёр жилийн хугацаанд Тбилиси хотод олон арга хэмжээг зохион байгуулжээ. Хотын тээврийн хэрэгсэлд зориулсан зогсоолууд тун загварлаг, уран бүтээлч болжээ. Хотын шинэ дарга тээвэр зуучлал, дэд бүтцийн салбарын хөгжилд 334 сая доллар төсөвлөсөн байна. Мерседес Бенцийн загварын долоо хоног, техно хөгжим, амтлаг дарс таны сонирхлыг татна.
– 2017 онд аялагч жуулчдын санал асуулгаар хамгийн олон санал авч дэлхийн шилдэг хотоор нэрлэгджээ. Энэ хотод өмнө зүгийн хамгийн шилдэг зоог, олон төрлийн баяр наадам болдог. Нийслэл Мехико хотоос баруун хойд зүгт байрлана. Цэцэрлэгт хүрээлэнгүүд, цэцэгт гудамжууд бүхий өнгөлөг хотод дэлхийн “Аз жаргалын баяр”-ыг зохион байгуулжээ.
Эх сурвалж: /www.cnn.com/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.