Талбай дээр оноо гаргасан хүмүүст үнэгүй автобусаар үйлчилнэ
"Улаанбаатарын мөнгөн шөнө" шинэ жилийн баярын цэнгүүн өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний 22 цагт Сүхбаатарын талбайд эхэлнэ. Уламжлал ёсоор соёл урлагийн одод чуулж, хотын дарга үг хэлж шинэ оныг эхлүүлнэ. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах ёслолыг олон түмэнтэйгээ өнгөрүүлэхээр маш олон иргэд Сүхбаатарын талбайд цугладаг. Тэгвэл шинэ жилийн цэнгүүнийг тарсны дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр үнэгүй хангахаар төлөвлөжээ.
Нийт 18 чиглэл 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолоос иргэдэд үйлчлэх юм.
Жич: Доорх зургуудад иргэдэд үйлчлэх автобусны зогсоолуудыг “А”, “B”, “С” үсгээр тэмдэглэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.