Хоккей ДАШТ: АНУ Шведийн багийг бас л барсангүй

 

 ДАШТ-д оролцож буй 10 улсын баг 2 хэсэгт хуваагдан хүч үзэж байгаа ба тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар А хэсгийг Канад, В хэсгийг Шведийн улсын багууд тус тус гурван хожилтойгоор хэсгээ тэргүүлсэн хэвээр байна. 

 Screen Shot 2018 12 30 at 18

Урьд шөнө болсон тоглолтууд тун сонирхолтой өрнөсөн ба хэсгийн тэргүүлэгчид хоорондоо тоглосон гэхэд болно. А хэсгийг тэргүүлэгч Канадын шигшээ баг хэсэгтээ хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор орж байгаа Чехийн шигшээ багтай тоглосон юм. Канадын шигшээ баг дэлхийн аваргын зангарга харуулж 5:1 харьцаагаар Чехийн багийг буулган авлаа. 

Харин В хэсгийн хоёр хүчтэй багууд болох АНУ болон Шведийн шигшээ багууд хоорондоо таарч үзэгчдийг суудлаас нь өндөрзүүлсэн үзүүштэй тоглолт боллоо. Түрүү жилийн ДАШТ-д энэ хоёр баг хагас шигшээд хоорондоо учраа таарахад 4:2 харьцаагаар Шведийн шигшээ баг хожиж аваргын төлөө тоглох эрхтэй болж байсан юм. Энэ удаад тоглолтын эхний 2 үе Шведийн давамгайллаар буюу 4:0 харьцаагаар илт илүүрхсэн юм. Харин шийдвэрлэх гуравдугаар үед АНУ-ын тоглолтын тактик тун оновчтой болж ээлж дараалсан довтолгоонуудаа бүгдийг нь байнд нь тусгаж оноог 4:4 болгон тэнцүүлж чадлаа. Гэвч эцсийн цэгийг Шведүүд хатган нэг гоол хийснээр 5:4 оноогоор Шведүүд хожиж хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ. 

Маргааш А хэсгийн тэргүүлэгч багууд болох Канад болон ОХУ-ын багууд хоорондоо тоглоно. Энэхүү тоглолт мөн л үзэгчдийн хүсэн хүлээсэн гоол арвинтай тоглолт болох бизээ. 

АНУ болон Шведийн шигшээ багуудын гал гарсан тоглолтын тойм бичлэг:

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.