Тулааны "Хаан" эргэж ирлээ

 

Тулааны спорт сонирхогчдын анхаарлын төвд энэхүү UFC 232 тулаан зүй ёсоор орж жил гаран дэвжээнээ гараагүй Жон Жонсон аваргын тулааныг үзэхийг тэсэн ядан хүлээж байсан юм. 

Өдгөө 31 настай Жон Жонес аварга өнгөрсөн жилийн 7 сард UFC-ын сэргээшийн бэлдмэлтэй холбоотой дүрэм журмыг зөрчиж 15 сарын хугацаатай тулалдах эрхээ хасуулаад байсан хэдий ч Жонс зарга мэдүүлж, улмаар шийтгэлийг нь түдгэлзүүлээд байсан юм.

 111

Тулааны эхний хоёр үе тактикийн тулаан явагдаж өнгөрсөн ба хэн хэн нь огт илүүрхсэн тоглолтыг үзүүлээгүй хэдий ч Жон Жонесын хувьд Александр Густафссон урд хөл дээр дагнан "ажиллаж" түүнд зовиурыг мэдрүүлсээр байлаа. Харин гуравдугаар үе дээр Жон Жонес тулааныг хэвтээд шилжүүлснээр Александр Густафссоныг хүнд байдалд оруулж тулааныг эцсийн цэгийг хатгалаа. Александр Густафссоны дээр Жон Жонес гарч ээлж дараалсан хүнд цохилтуудыг хийх мөчид Александр Густафссон ямар ч хамгаалах тэнхэлгүй болж шүүгч зогсоосноор Жон Жонесыг өрсөлдөгчөө хугацаанаас өмнө хүнд цохилтоор буулган авсаныг зарласан юм. 

jon jones 122918 getty ftrjpg 1u4z8ctioruzb1ho1lykxqb75z

Тулааны дараа Жон Жонес одоогоор хүнд жингийн аваргын бүсийг эзэмшиж буй Даниел Кормиерийг тулаанд дуудаж байгаагаа зарлалаа. Урьд өмнө нь Жон Жонес болон Даниел Кормиер нар 2015 оны 1 сард тулалдан Даниел Кормиер ялагдаж байсан удаатай. Мөн үүнээс хоёр жилийн дараа буюу 2017 оны 6 сард дахин тулалдахад Жон Жонес хүнд цохилтоор ялсан хэдий ч тулааны дараах шинжилгээгээр Жон Жонесоос сэргээш илэрсэн гэсэн шалтгаанаар уг ялалтыг нь хүчингүй болгож байсан удаатай. Тэхээр магадгүй 2019 онд Жон Жонес болон Даниел Кормиер нарын тулаан холимог тулаан сонирхогчдын их хүлээлтийг үүсгэх болоод байгаа юм. 

Жон Жонес болон Александр Густафссон нарын тулааны бичлэг: 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.