Холимог тулааны ертөнц маргаашийн тулааныг тэсэн ядан хүлээж байна

 

Тулааны спорт сонирхогчдын анхаарлын төвд энэхүү UFC 232 тулаан зүй ёсоор орж байна. Учир нь тэд холимог тулааны хагас хүнд жингийн оргилууд юм.  

Өдгөө 31 настай Жон Жонес аварга өнгөрсөн жилийн 7 сард UFC-ын сэргээшийн бэлдмэлтэй холбоотой дүрэм журмыг зөрчиж 15 сарын хугацаатай тулалдах эрхээ хасуулаад байсан хэдий ч Жонс зарга мэдүүлж, улмаар шийтгэлийг нь түдгэлзүүлээд байгаа юм.

Өнөө өглөө жин үзэлтийн арга хэмжээний үеэр Александр Густафссон сэргээшийн эсрэг сурталчилгаа бүхий богино цамцтай гарч ирж түүнийг өдөөд авсан. Маргааш өглөө чухам хэн нь аварга болохоо октоган дотор шийднэ. 

26686815261d2a74cdfebaddd2150368

Жон Жонсоны хувьд 2008 оноос холимог тулааны спортод тулалдаж эхэлсэнээсээ хойш нийт 23 тулаанд орж 22 ялалт байгуулаад байгаа юм. Хар тамхи, сэргээш, согтууруулах ундаатай холбоотой зөрчлүүд зэрэг түүний талаарх дуулиан тасардаггүй хэдий ч тэрээр энэ цаг үеийн хамгийн шилдэг тулаанчдын нэг яах аргагүй мөн юм. 

Харин Швед тулаанч Александр Густафссоны хувьд 2007 оноос хойш нийт 22 тулаанд орж 18 ялаад байгаа юм.

Урьд өмнө нь хоёр тулаанч 2013 оны 9 сард тулалдаж байсан ба энэ тулаанд Жон Жонс шүүгчдийн саналаар ялж аваргын бүсээ хамгаалж байсан юм.

Жон Жонесийн "Галзуу" тулаануудын түүвэр бичлэг: 

Александр Густафссоны тулаануудын түүвэр бичлэг: 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.