Өндөр "өвөө" нар бэлэг тарааж байна

 

Тэд бол Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид юм. Тэдний гаргасан амжилт бүр түүхэн амжилт болж буй энэ мөчид хүүхэд багачуудаа баярлуулсан аян зохион байгуулж буй нь олны талархал, хүндэтгэлийг хүлээгээд байна. 2018 онд тэдний гаргасан түүхэн амжилтуудыг энд дарж уншина уу. 

Шигшээ багийн сагсчид маань хоёр өдрийн турш нийслэлийн 6 дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд болон амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд баяр хөөр, сэтгэлийн дэм бэлэглэлээ. Тэд нийт 500 гаруй хүүхэд багачуудад шинэ жилийн бэлэг, 20 гаруй айл өрхөд хоол хүнсний зүйлсээр бэлэг барьсан байна.

48921732 2011229392306643 6449654991429828608 n

Монгол улсаа төлөөлөн Олон улсын тэмцээнд оролцоход санхүүгийн хүндрэлүүд тэдэнд байнга тулгардаг ч тэд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан Монголын үндэсний шигшээ багаа үргэлж дэмжиж, ялалт, ялагдал бүрт хамт байдаг Монгол түмэндээ "Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй" гэсэн сайхан үгийг уриагаа болгон энэхүү сайн үйлсийн хийсэн байна. Тоглолтыг нь зурагтаар үзэж сэтгэл зүрхээрээ дэмждэг, бидний ирээдүй болсон хүүхэд багачууд маань Бахархал болсон ах нартайгаа гудамжинд тааралдан гэнэтийн бэлэг авсандаа маш их баярлан, хөөрч байгааг харах үнэхээр сайхан байлаа.

49097830 596999550759799 4369379837786193920 o

Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийнхан маань сайн үйлсийн аянаараа Монголчууддаа дараах уриалгыг гаргасан байна: 

"Та ч бас Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг үгийг тунгаан бодож нэг хүнд ч болтугай инээд хөөр, баяр баясгаланг бэлэглэхийг Монголын сагсан бөмбөгчид, Монголын 3х3 үндэсний шигшээ баг уриалж байна.

Хүнд тусалж, баяр хөөр бэлэглэхэд их, бага эд материалын хэмжээ үгүй бөгөөд таны сайхан сэтгэл л чухал юм.

Та бүхэндээ Шинэ он, Шинэ жилийн баярын мэнд хүргэе" хэмжээжээ. 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.