Хүүхдүүддээ үзүүлж болох шинэ жилийн үзвэрүүд

 

Бумбардай жүжиг /5-10 нас/

Хэзээ: Энэ сарын 29-нд 13:00 цагт

Хаана: Чойжин Сүитс

Тасалбар: 40000 төгрөг

Агуулга: Компьютерын тоглоом тоглох дуртай хүүд аав ээж нь Бумбардай хүүгийн үлгэрийг ярьж өгөхөд хүү эхэндээ дургүйцэж байсан ч нэг мэдэхэд тэр үлгэртээ өөрийн биеэр орсон байлаа. Ингээд үлгэр доторх хүү болон хувирч халамжит ээж, сайн найз банхартайгаа амьдарч байтал гэв гэнэт борцоо хулгайд алдсаныг мэдсэн хүү борцныхоо араас явж олон гайхалтай адал явдалтай учрах болно. Энэхүү жүжгийг үзсэнээр бусдыг үнэнчээр хайрлаж, ойлгож мөн бусадтай нөхөрлөж чадвал ямар ч танихгүй хүн, муу хүүхэд чиний сайн найз, анд нөхөр болж болдогийг ойлгож ухаарах болно.

44426249 274589539833590 345747839445368832 n

“Шоколадтай шинэ жил” Хүүхдийн харшийн сүлд модны наадам /4-16 нас/

Хэзээ: Энэ сарын 29-нд 14:00 цагт

Хаана: МҮЭСТО

Тасалбар: 35000 төгрөг бэлэгтэй

Агуулга: Хүн бүр бага насандаа өөр өөрсдийн гайхамшигтай мөрөөдөлтэй байдаг. Түүгээрээ бүх зүйлийг төсөөлөн харж аз жаргалаар дүүрэн явдаг. Гэвч том болох тусам тэрхүү мөрөөдөл нь олон хүчин зүйлсийн нөлөөгөөр улам жижгэрсээр үгүй болдог нь харамсалтай. Шинэ жилийн шөнө нэгэн хүү охин 2 мөрөөдлөө зүүдэлж сэрцгээдэг. Тэд мөрөөдлийнхөө тухай ярьж, мөрөөдөлдөө хүрэхэд юу хийх ёстой юм бэ? гэдэг асуултын хариултыг хайж эхэлнэ. Тэд олон адал явдал олон гайхалтай зүйлстэй учирч эцэс сүүлд нь Энэ дэлхийн бүх гайхамшгийг бидний мөрөөдөл л бүтээдэг, мөрөөдөлдөө үнэнч байх нь л мөрөөдлөө биелүүлэх гол хүчин зүйл юм байна гэдгийг ойлгоно.

45850860 187428065501593 1027277789755080704 n

Анхны цас жүжиг /0-4 нас/

Хэзээ: Энэ сарын 30-нд 11:00 цагт

Хаана: Чойжин сүитс 

Тасалбар: 40000 төгрөг бэлэгтэй 

Агуулга: "Анхны цас" жүжиг нь энэ хорвоогийн хамгийн бяцхан хүмүүст /0-4 нас/ зориулсан цасан цагаан орчинд тавигдах хөвөн зөөлөн жүжиг. Тав тухтай цасаар хучигдсан цав цагаан орчноор хүрээлүүлж бяцхан үзэгчдийнхээ сонирхлыг татахуйц олон төрлийн тоглоом ашиглан гайхалтай тоглолтыг тавих болно. Зөвхөн өвлийн улиралд ч биш, жилийн дөрвөн улиралд анхны цасыг мэдэрч, ид шидийн үзэгдлүүд шингэсэн хамгийн шилдэг жүжиг байх болно.

2HsIVJdKUKZdbKG4dsyN3copIMsjAgeSMVdNcfj0

Бяцхан элфүүдийн шинэ жил /3-8 нас/

Хэзээ: Энэ сарын 29-нд 15:00 цагт 

Хаана: Чойжин сүитс 

Тасалбар: 60000 төгрөг /эцэг, эх үнэгүй/ 

Агуулга: Энэхүү шинэ жилийн тусгай хөтөлбөөр Үлгэр амилах цаг, Бяцхан тогоочдын дугуйлан,  Шинэ жилийн жигнэмэг өөрсдийн гараар хийн чимэглэх, Бяцхан гараараа урлая, Шинэ жилийн сэдэвтэй гар урлал хийх боломжтой юм байна. 

48407845 300320803927130 5790078770748588032 o

Гринч зул сарыг хулгайлхаар Максмоолд ирнэ

 Хэзээ: Энэ сарын 29-нд 14:00-17:00 цаг 

Хаана: Maxmall худалдааны төв

Тасалбар: Үнэ төлбөргүй 

Агуулга: Ааш муутай Гринчийн зүрх нь энгийн зүрхнээс хоёр дахин бага хэмжээтэй бөгөөд тэр Улаанбаатар хотынхон тэмдэглэдэг шинэ жилийн баярыг бусниулахыг хичээж, тэдний бүх бэлгийг нь хулгайлан, баярыг нь нураахаар шийднэ. Хамгийн гайхалтай нь түүнийг хичнээн хичээсэн ч зул сарын баяр болдгоороо болж, харин Гринч энэхүү баярын жинхэнэ утга учрыг ойлгоно. Тэрээр зул сарын баяр гэдэг гацуур модонд өлгөсөн чимэглэл төдий зүйл биш гэдгийг ухаарна.

48908471 2142043569149103 7441842176822083584 n

 

Sparkling New Year 2019

Хэзээ: Энэ сарын 29-нд 16:00-18:00 цагт 

Хаана: Shangri-La Centre

Тасалбар: Үнэ төлбөргүй 

Агуулга: Шинэ жилийн баярыг тохиолдуулан Shangri-La худалдааны төвөөс үйлчлүүлэгч нартаа зориулан хүүхдийн жүжиг болон концерт тоглох ажээ. 

48374722 2201354336788668 8112150588768124928 o

Шинэ жилийн адал явдал хүүхдийн жүжиг

Хэзээ: Энэ сарын 29-нд 13:00 цагт 

Хаана: BOX Co-trading space

Тасалбар: Үнэ төлбөргүй 

Агуулга: BOX Co-trading space-ийн зүгээс хүүхэд багачууддаа зориулан шинэ жилийн бэлэг болгож адал явдалт хүүхдийн жүжгээр бэлэг барьж байна. Мөн сурагчдын амралтанд зориулсан тусгай өдөрлөг тул хүүхэд багачууд та бүгдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

48403445 622044344865037 8215625224331198464 o

49112340 622038118198993 1321238197740503040 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.