Ажилтнуудаа амралтын өдрүүдэд алкохол хэрэглэхгүй байхыг шаардлаа

 

Япончууд шинэ жилийн баярыг “ошогацу” хэмээн нэрлэж гэр бүлээрээ амарч аялан, сүм хийдүүдэд зочлон, аз авчирдаг хоол хүнсээр баярын ширээгээ чимж өргөн дэлгэр тэмдэглэдэг. Амралтын өдрүүдэд иргэд согтууруулах ундаа хэрэглэх нь нийтлэг.

“Japan Airlines” нислэгийн компанийн ажилтнууд сүүлийн үед хэд хэдэн удаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол гарсан..

. Компанийн 32,000 ажилчин шинэ жилийн баяраар согтууруулах ундаа хэрэглэхгүй гэжээ.

Өнгөрсөн 10 дугаар сард тус компанийн нисгэгч ажилдаа ирэхдээ согтуу, нүд нь сүүмийсэн байсан учир цагдаа нарт баривчлагдаж 10 сар хүртэл тэнсэн харгалзах ёс сонсож ажлаасаа халагдсан. Энэ сард Япон-Хавай чиглэлийн нислэгийн үеэр онгоцны үйлчлэгч оргилуун дарс уусан хэрэгт буруутгагдсан. .

 

Эх сурвалж: www.qz.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.