СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-28

Хоккей ДАШТ: ОХУ баг эхний хожлоо авлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

 ДАШТ-д оролцож буй 10 улсын баг 2 хэсэгт хуваагдан хүч үзэж байгаа ба тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар А хэсгийг Канад, В хэсгийг Шведийн улсын багууд тус тус хоёр хожилтойгоор хэсгээ тэргүүлж байна. 

А хэсэгт түрүү жилийн ДАШТ-ээс медальгүй хожигдсон ОХУ-ын хүчтэй баг энэ жил хүчирхэг Канад болон Чех улсын шигшээ багуудтай А хэсэгт багтсан байгаа. 

Дани улсын тухайд хэсгийн эхний тоглолтоо Канадтай учраа таарч 14:0 тааран бут ниргүүлсэн шокноосоо гарч амжилгүйгээр ОХУ-ын шигшээ багтай учраа таарч 4:0 харьцаагаар хожигдов.

Дани улсыг дараагийн хүчирхэг баг болох Чех улсын шигшээ баг болон Шведийн шигшээ баг хүлээж байна. 

Харин Түрүү жил энэ хоёр баг хэсгийн эхний тоглолтонд хоорондоо учраа таарсан юм. Уг тоглолт жинхэнэ гал гарсан тулаан болж  5:4 харьцаагаар Чехийн шигшээ баг хожиж байсан юм. Энэхүү тоглолтыг хоккей сонирхогчид маань тодхон санаж байгаа бизээ. Тоглолтын эхний үед 2:2 оноогоор тэнцэж хоёрдугаар үед харин тоглолтын санаачлагыг Чехийн баг авч нэмэлт 2 гоол оруулснаар 4:2 онооны харьцаагаар өндөрлөсөн. Шийдвэрлэх гуравдугаар үеийн эхэнд Чехийн баг дахин нэг гоол хийснээр 5:2 болсон. Үүнээс хойш ОХУ-ын баг ээлж дараалсан хүчтэй довтолгоонуудыг хийж онооны харьцааг 5:4 болгосон хэдий ч харамсалтай нь тэдэнд дахин гоол оруулах цаг үлдээгүй юм. Уг тоглолтыг эргэн сануулах үүднээс бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Чех болон ОХУ-ын шигшээ багууд түрүү жилийн ДАШТ-ий хэсгийн тоглолтын бичлэг: 

 

Өнөө өглөө ОХУ болон Данийн шигшээ багуудын тоглолтын тойм бичлэг: 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.