Дахин төлөвлөлтөд хамрагдсан 200 айл өнөөдөр шинэ байрны түлхүүрээ гардлаа

 

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны орон сууцны .

Ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга, НИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батбямба болон дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлж буй “.

Үүний дараа хотын удирдлагууд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хорооллын Е хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдаж байгаа Нарт хорооллын эхний ээлжийн 120 айлын орон сууцны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон юм. Барилгын ажлыг “Зургаан талт” ХХК гүйцэтгэж байгаа аж.

 

5da0b70700a28f3e254f11c518099c3f

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан: 

-. Хамгийн сайн боловч цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдах ажил бол орон сууцжуулах. Иргэдийг орон сууцжуулахад улсын зүгээс дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлээд иргэд хувийн ААН-тэй тохиролцоод явах нь илүү оновчтой шийдэл болж байна. Өнөөдөр бид Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд 200 орчим айлын орон сууцны нээлтийг хийлээ. Үүнээс гадна дэд бүтцээс хол байгаа айлуудыг өөрийнх нь амьдарч буй газар дээр цэвэр, бохир, дулаантай холбох төвүүдийг барьж байна. Агаар орчны бохирдлыг бууруулахад бүх төрлийн шийдлийг хэрэглэж байж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг хангах болно” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.